Роналдиньо 32 хоногийн дараа шоронгоос суллагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

Роналдиньо 32 хоногийн дараа шоронгоос суллагдлаа

Роналдиньо 32 хоногийн дараа шоронгоос суллагдлаа

Испанийн Барселона болон Бразилын шигшээ багийн амьд домог Роналдиньо болон түүний ах Роберто Ассис нар өнгөрөгч гуравдугаар сарын эхээр Парагвай улсын хилээр хуурамч пасспорт ашиглан нэвтэрсэн хэргээр шоронд хоригдоод байсан билээ.

Өчигдөр (2020.04.07) Роналдиньо болон түүний ахыг шоронгоос суллаж, Парагвай улсын нийслэл Асунсьон хотын буудалд байрлуулахаар болжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэд 1.6 сая ам.долларыг барьцаанд төлсөн байна.

Роналдиньогийн хуульчдын мэдээлж буйгаар тэрхүү Парагвай улсын хуурамч пасспортыг Роналдиньод ивээн тэтгэгчдээс нь бэлэг болгон өгсөн ба үүнийг ашиглаж буруу зүйл хийгээгүй учир гэм буруугүй гэж үзэж буй аж.

2005 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роналдиньо шоронд байхдаа хэд хэдэн хөлбөмбөгийн тоглолтод оролцож байгаа зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж