Эрхэм хүндэт Кирсан Николаевич Ильюмжинов танаа Хүн төрөлхтний оюуны спортын оргил болсон шатрыг хөгжүүлэн дэлгэрүүлэхэд зүрх сэтгэл, хичээл зүтгэлээ зориулж буй эрхэм Танд дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсоны 20 жилийн ойн мэндийг хүргэе.
Төв Азийн тэнүүн их тал, тэнгэр баганадсан сүрлэг уулс, говь, хангайдаа дөрвөн цагийн эргэлтэд дураар нүүдэллэхдээ шатрын алаг хөлөг дээр оюуны бяраа сорьж, ухааны цараагаа тэлж, сэтгэлгээний аагаараа гайхуулж ирсэн эсгий туургатны үр сад билээ бид. Эрхэм Танд болон танай гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсч шатрын спортыг дэлхийд түгээн дэлгэрүүлэх их үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе!
Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр Монголын нийт шатарчид