Коронавирусийн халдвартай эмэгтэй эсэн мэнд амаржжээ | News.MN

Коронавирусийн халдвартай эмэгтэй эсэн мэнд амаржжээ

Коронавирусийн халдвартай эмэгтэй эсэн мэнд амаржжээ

Коронавирусийн халдвартай эмэгтэй эсэн мэнд амаржжээ

Камерун улсад коронавирусийн халдвартай эмэгтэй эсэн мэнд амаржиж, охин төрүүлжээ. Өдгөө 19 настай эх төрөх үедээ амьсгалын дутагдалд орсноос өөр хүндрэлгүй төрсөн байна. Тэрбээр жирэмсэн байхдаа коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоноор Яунде хотын эмнэлэгт тусгаарлагджээ. Түүнийг амаржсаны дараа охиныг нь шууд тусгаарлан шинжилгээ авсан аж. Одоогоор нярай охины шинжилгээний хариу гараагүй байна.

Нигери улсын иргэн эмэгтэй төрөх үедээ үхэх нь л гэж бодсон хэмээн хожим ярьжээ. Охин нь хугацаанаасаа өмнө төрсөн, дөнгөж 2000 грамм жинтэй аж. Эмч нар нярайн халууныг гурван цаг тутамд үзэж байгаа аж.

Камерун улсад коронавирусийн халдварын 650 тохиолдол бүртгэгджээ. Тус улсад нэг сарын дотор халдвар хурдтай тархсан нь гадаадаас ирсэн хүмүүс аяллын маршрутаа нууж худал хэлснээс болсон гэж үзэж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж