Засгийн газрын ээлжит хурал 08:00 цагаас эхлэн хуралдаж байна. Таван толгойн цахилгаан станцыг бэлэн буй ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барихаар боллоо.
Станцын хөрөнгө оруулалт “Оюутолгой” ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байна. Хөрөнгө оруулалтыг 5 жилд нөхнө.
“Оюутолгой” ХХК нь 2015-2019 оны хооронд 569.4 сая долларыг урд хөршөөс эрчим хүч импортлоход зарцуулжээ. Багаар бодоход ийм хэмжээний валют дотооддоо шингэнэ.
Холбоотой мэдээ