Талибан ямар ч үр өгөөжгүй энхийн гэрээг хаялаа

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

Талибан ямар ч үр өгөөжгүй энхийн гэрээг хаялаа

Талибан ямар ч үр өгөөжгүй энхийн гэрээг хаялаа

Афганистанд энх цагийг авчрах байсан энхийн гэрээг талибанчууд хайхрахаа болилоо. Талибаны төлөөлөгч анхны нүүр тулсан ярилцлагаас эхлээд энэ гэрээ ямар ч үр өгөөжгүй нь мэдэгдсэн хэмээн ярьжээ.

Энхийн гэрээ анх АНУ, Талибан хоёр хоригдол солилцохоор тохиролцсоноос хойш бүтэхгүй болж эхэлсэн юм.

Энхийн гэрээ удаан үргэлжилсэн дайныг бүрмөсөн зогсооход нэг алхам ойртуулах байсан ч талибанчуудын хэлж байгаагаар афганистанчуудын талаас хоригдлуудыг нь суллахыг шалтгаангүйгээр хойшлуулсаар байжээ. Харин Афганистаны засгийн газрын удирдах албан тушаалтан Матин Бек “Талибанчууд маш их хохирол учруулсан 15 командлагчаа нэн түрүүнд суллуулахыг хүссэн. Бид манай ард түмнийг хөнөөсөн алуурчдыг сул тавьж чадахгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Талибаны төлөөлөгч Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганиг буруутгаж буй бөгөөд Афганистан Талибаны хүчирхийллийг багасгахын тулд “сайн санаж” хамгийн бага хүчирхийлэл үйлдсэн 400 хоригдлыг эхний ээлжинд суллана хэмээжээ.

Хоёрдугаар сард АНУ, Талибан хоёр Афганистаныг оролцуулалгүй хийсэн тус энхийн гэрээнд тусгагдсан хоригдол солилцох явдал нь хоёр талыг эвлэрүүлэх зорилготой байсан ч Ашраф Гани гэрээ байгуулахад оролцоогүй тул Талибаны 5000 хоригдлыг суллахаас татгалзаж, оронд нь аюулгүйн баталгаа өгсөн 1500 хоригдлыг суллах санал гаргасан билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж