Малчид өвлийн бэлтгэлээ хангажээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Малчид өвлийн бэлтгэлээ хангажээ

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

Малчид өвлийн бэлтгэлээ хангажээ

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 11.24

– Аймгийн хэмжээнд 13 сумын 67 багийн 7820 малчин өрхийн 3226,1 мянган толгой мал өвөлжих, хаваржихаар малчид бэлтгэл ажлаа хангажээ. Өөр аймгийн 4 сумын нутагт 120 өрхийн 92.0 мянган толгой мал өвөлжинө. 6451 өрхийн 2477,8 мянган толгой мал орон нутагтаа өвөлжиж, хаваржих юм байна.

– Амжиргааны түвшинээс доогуур орлоготой айл өрхөд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнсний эрхийн бичгийг олгож эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ онд нийт 852 өрхийн, 4482 иргэн хүнсний талон авах юм.
 

– Живх буюу олны нэрлэж заншнаар пампарасыг эцэг эхчүүд зөв сонгоогүйгээс нярайн биеэнд харшил өгдөг. Тиймээс зөвхөн нярайд тохирсон пампарсыг хэрэглэхээс гадна онцын шаардлагагүй үед живхний оронд даавуу хэрэглэж байхыг мэргэжлийн эмч зөвлөж байна.
 

– ХДХВ/ ДОХ –ын эсрэг хамтдаа сарын аяны хүрээнд нэгдсэн эмнэлэг холбогдох байгууллагуудтай хамтран ДОХ, ХДХВ-ээр өвчлөхгүй байх талаар иргэдэд мэдээлэл өгч сургалт сурталчилгааны ажлыг хийж байгаа.

Өнөөдөр нэгдсэн эмнэлэгийн Дох бэлгийн замын кабенатын тасгаас эмч, ажилтан, хэвтэн эмчлүүлэгчдийг оролцуулан АХА тэмцээнийг зохион байгууллаа.

BBS TV

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!