ОХУ коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр туршина | News.MN

ОХУ коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр туршина

ОХУ коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр туршина

ОХУ коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр туршина

ОХУ-ын эрдэмтэд коронавирусийн эсрэг вакциныг ирэх зургадугаар сараас хүн дээр туршихад бэлэн хэмээн Ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулжээ. ОХУ-ын “Вектор” вирус судлал, биотехнологийн судалгааны үндэсний төвийн захирал Ринат Маскютовын мэдээлснээр, клиникийн туршилтын эхний үе шатыг ирэх зургадугаар сарын 29-нөөс 180 сайн дурын хүн дээр хийх санал тавьсан аж. Тэрбээр өчигдөр ерөнхийлөгч Владимир Путинтэй видео хурал хийжээ.

Одоогоор туршилтын вакциныг хийлгэх сайн дурын 300 хүн анкет бөглөсөн аж. Хэрэв ОХУ-ын сайд нар зөвшөөрвөл вакциныг хүн дээр турших ажлыг тавдугаар сард эхлүүлэх боломжтой аж.

Новосибириск хотын гадна орших нууц лабораторид эрдэмтэд коронавирусийн эсрэг олон төрлийн вакцин гарган авчээ. Одоогоор туршилтын вакцинуудыг хулгана, туулай зэрэг амьтад дээр туршиж буй юм байна.

ОХУ-д коронавирусийн халдвараар 7497 хүн халдварлаж, 58 хүн нас барсныг мэдээлсэн ч ажиглагчид үүнээс олон байх магадлалтай гэж үзэж байна.

Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-08 202.126.89.108

2 honogiin zaitai korona ilerlee, ingeed nemegdseer bh uu, sullad yavuulsan humuus n ch deg barihgui bna gene, ersdel nemeed bhyn

Avatar

Зочин 2020-04-08 122.201.24.102

Оношлогоог зөвхөн сэжиг бүхий хүнд л хийнэ шүү дээ. Эрүүл хүнд хий гэх гээд байгаа юм уу. Ер нь халдвар зөвхөн тээвэрлэгдэж орж ирсэн гэдэгт бүрэн итгэлтэй байна. Өвчнөөр битгий улс төржөөд бай.

Avatar

Зочин 2020-04-08 103.111.68.3

МАНАЙД НИЙТ ХЭДЭН ОНШИЛГОО ХИЙСЭН НЬ ТОДОРХОЙГҮЙ, ОНШЛУУР БАЙХГҮЙ БОЛОХООР ХҮНДЭРСЭН ИРГЭДЭЭСЭЭ Л ШИНЖИЛГЭЭ АВДАГ. ЯДАРСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТАА МӨНГӨ ЗАРДАГГҮЙ МӨРТЛӨӨ БАЙГАА ЦЭЦЭРЛЭГЭЭ НУРААЖ, УСАН ОРГИЛУУР БАРИХ ГЭЖ ТЭРБҮМ ТЭРБҮМААР НЬ ЗАРНА АРАЙ ДЭНДҮҮ… ЭНЭ УЛСАД ХҮЦТЭЙ ХАТУУ ГАРТАЙ ЭЗЭН ХЭРЭГТЭЙ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж