ОХУ-ын эрдэмтэд коронавирусийн эсрэг вакциныг ирэх зургадугаар сараас хүн дээр туршихад бэлэн хэмээн Ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулжээ. ОХУ-ын “Вектор” вирус судлал, биотехнологийн судалгааны үндэсний төвийн захирал Ринат Маскютовын мэдээлснээр, клиникийн туршилтын эхний үе шатыг ирэх зургадугаар сарын 29-нөөс 180 сайн дурын хүн дээр хийх санал тавьсан аж. Тэрбээр өчигдөр ерөнхийлөгч Владимир Путинтэй видео хурал хийжээ.
Одоогоор туршилтын вакциныг хийлгэх сайн дурын 300 хүн анкет бөглөсөн аж. Хэрэв ОХУ-ын сайд нар зөвшөөрвөл вакциныг хүн дээр турших ажлыг тавдугаар сард эхлүүлэх боломжтой аж.
Новосибириск хотын гадна орших нууц лабораторид эрдэмтэд коронавирусийн эсрэг олон төрлийн вакцин гарган авчээ. Одоогоор туршилтын вакцинуудыг хулгана, туулай зэрэг амьтад дээр туршиж буй юм байна.
ОХУ-д коронавирусийн халдвараар 7497 хүн халдварлаж, 58 хүн нас барсныг мэдээлсэн ч ажиглагчид үүнээс олон байх магадлалтай гэж үзэж байна.
Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ