Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад олгох АНУ-ын санхүүжилтийг царцаахаа ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Тэрбээр НҮБ-ын төрөлжсөн байгууллагыг олон улсад тархсан коронавирусийн эсрэг тэмцэлд Хятадад хэтэрхий төвлөрсөн зааварчилгаа өгч байна хэмээн буруутгажээ.
Дональд Трамп “ДЭМБ-аас эхэн үед олон улсыг Хятадтай хилээ хаахгүй байх зөвлөмж өгсөн. Би үүнийг дагаагүй нь аз болсон. Тэд яагаад ийм алдаатай зөвлөмж өгсөн юм бол?” гэх мэтээр тус байгууллагыг буруутгасан байна. Тэрбээр санхүүжилтийг царцаахаа мэдэгдсэнээс хойш хэдхэн минутын дараа “Би шууд хэрэгжүүлнэ гээгүй. Би судалж үзнэ. Магадгүй олон улсын байгууллагын санхүүжилтийг царцаах нь тохиромжтой цаг биш байх” хэмээн хэлснээ зөөлрүүлсэн аж.
АНУ-ын Ерөнхийлөгч ДЭМБ-ын санхүүжилтийг танахыг удаа дараа санал болгожээ. Тэрбээр ирэх 2021 оны санхүүгийн жилийн Цагаан ордны төсөвт ДЭМБ-д олгох санхүүжилтийн тал хувийг хасч, 58 сая ам.доллар болгон суулгасан аж. ДЭМБ-ын гишүүн 194 орны дотроос АНУ нь хамгийн том хандивлагч орон юм. Тус байгууллагын төсөв энэ жил 4.8 тэрбум ам.доллар байжээ.
Эх сурвалж: POLITICO