Эрдэнэт хивс: Хивс хэрхэн бүтдэг вэ? | News.MN

Эрдэнэт хивс: Хивс хэрхэн бүтдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

Эрдэнэт хивс: Хивс хэрхэн бүтдэг вэ?

Эрдэнэт хивс: Хивс хэрхэн бүтдэг вэ?

Үндэсний ууган үйлдвэрлэгч “Эрдэнэт хивс” ХХК нь 1981 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 39 гаруй жилийн туршид бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулагч компани билээ.

“Эрдэнэт хивс” ХХК нь манай орны шавхагдашгүй баялаг болсон хивс үйлдвэрлэлтэд маш тохиромжтой монгол хонины ноосыг боловсруулан, жилд 300 орчим шинэ ба шинэчилсэн зураг загвараар, Одод, Эрдэнэт, Юникарпет, Чингис, Хүннү, Аттила зэрэг нэр төрлийн 1,2-1,5 сая.мкв хивс, хивсэнцэрийг машинт аргаар үйлдвэрлэж байна.

‘’Эрдэнэт Хивс’’ХХК нь сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, 40 гаруй нэр төрлийн сорилт шинжилгээг MNS болон байгууллагын стандартын дагуу хийн, гадаад болон дотоодын зах зээлд олон улсын чанарын стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор техник технологийн шат дараалсан шинэчлэлүүдийг эрчимтэй хийсний үр дүнд дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэн алхаж байна.

Тус компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүр нь баг, хамт олны оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн оюуны бүтээл байдаг. “Эрдэнэт хивс ХХК” нь урын сандаа 3000 орчим зураг загвартай. Эдгээр бүх зураг загварууд нь компанийн оюуны өмчөөр бүртгэгдэн баталгаажсан байдаг. Өөрийн урын сангаас гадна гадаад, дотоодын хэрэглэгчдийн захиалгаар бүх төрлийн зураг загварын хивсийг үйлдвэрлэн нийлүүлдэг.

Хивсний үйлдвэрлэлийн дамжлага нь ноос бэлтгэлээс эхлэх бөгөөд ноосыг 22 нэр төрлөөр Ялгах, ноосны бохирдлыг Угаах, Ээрэх, Будах, Хивс нэхэх технологиуд, Гүйцэтгэх болон Бэлэн бүтээгдэхүүн бий болох хүртэлх шат дамжлагыг дараах сонирхолтой бичлэгээс хүлээн авч үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Oyun 2020-04-08 66.181.187.10

Dugui helbertei hivs hiij bn uu haaguur zardah ve shuuliin ueiin hivs jaahan unetei bn uu gui yu

Avatar

тиймээ 2020-04-08 182.160.38.195

сайхан байна Эрдэнэт хивс эх орны нэрийн бараа монгол малын шим, НӨАТ шингэсэн бүтээгдэхүүн

Avatar

Зочин 2020-04-08 66.181.161.78

neeh muuhai noosordog hivs ingej butdeg yum baij ee

Avatar

Ddff 2020-04-08 202.126.89.138

Erdenet hivs BAD BAD BAAD please do not produce anymore !!!!

Avatar

Зочин 2020-04-08 202.21.109.44

Neeh untei staaa unee bolomjiin bolgooch dee delhin jishegeer zaraash hen avdii heden luivrchinguud ni avdii bgaz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж