Шинэ Дели коронавирусийн цар тахалд хамгийн ихээр өртөж, хүнд байдалтай байгаа орнуудад гидроксихлорохин болон бусад эмийн бүтээгдэхүүн экспортлохоор болжээ. Улмаар өмнөх хоригийг эсэргүүцэн “Шангаа хүртэх болно” хэмээн шүүмжилсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг хэт улстөржихгүй байхыг уриалсан байна.
Энэтхэгийн гадаад хэргийн сайд Анураг Шривастава өчигдөр (2020.04.07) “Цар тахлын хүнд хэцүү цаг үед хүний мөс чанар гаргаж, манай улс хөрш зэргэлдээ орнуудад өөрсдийн боломжийн хэрээр парацетамол, гидроксихлорохин зэрэг эм экспортлохоор шийдлээ. Мөн бид цар тахалд хамгийн ихээр нэрвэгдэж, хүнд хэцүү байдалд буй орнуудад шаардлагатай эмййг нийлүүлэх болно. Энэхүү шийдвэрийг шүүмжилж, улстөржүүлэхгүй байхыг хүсье” хэмээн мэдэгджээ.
Хумхаа өвчний эсрэг үйлчилгээтэй гидроксихлорохин эм өдгөө олон оронд "Covid-19" өвчнийг анагаахад өргөн хэрэглэгдэж байгаа, ДЭМБ-ын зөвлөсөн эмүүдийн нэг билээ.
Энэтхэг өнгөрсөн амралтын өдрүүдэд хилийн чанадад эм нийлүүлэхээ зогсоогоод байсан бөгөөд үүнд Дональд Трамп дургүйцэж, “Эм экспортлохыг хориглосон хоригоо цуцлахгүй бол Шинэ Дели шангаа хүртэнэ дээ” хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ