Испанийн гурван том багийг дасгалжуулсан Радомир Антич таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

Испанийн гурван том багийг дасгалжуулсан Радомир Антич таалал төгсчээ

Испанийн гурван том багийг дасгалжуулсан Радомир Антич таалал төгсчээ

Испанийн хөлбөмбөгийн гурван том баг болох Атлетико Мадрид, Реал Мадрид болон Барселонаг дасгалжуулсан цорын ганц дасгалжуулагч Радомир Антич өчигдөр (2020.04.07) 71 насандаа таалал төгсчээ.

Атлетико Мадрид багийн албан ёсны мэдэгдэлд “Радомир Античыг алдсандаа Атлетико Мадрид гашуудаж байна. Тэр бол манай домогт дасгалжуулагчдын нэг байсан. Та үргэлж бидний зүрх сэтгэлд хоногшин үлдэх болно. Тайван нойрс” хэмээжээ. Тэрбээр 1996 онд Атлетико Мадрид багийн дасгалжуулж, Ла лиг болон Копа дель Рейд түрүүлж байсан юм.

Харин Барселона багийн твиттер хуудаснаа “Барса гэх гэр бүл дэлхийн хөлбөмбөгт хайрлагдсан нэгэн хүнээ алдсандаа гашуудаж байна. Тайван нойрсоорой” гэж жиргэсэн бол Реал Мадрид баг “Реал Мадридын зүгээс түүнийг гэр бүл болон найзуудад нь чин сэтгэлийн гашуудлаа илэрхийлж байна. Бүхий л Мадриста гэр бүлүүд гашуудаж байна. Түүний тамирчин болон дасгалжуулагчийн хувиар хийсэн бүхэнд талархаж байна” хэмээн албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Радомир Антич 1991-1992 онуудын хооронд Реал Мадрид багийг, 2003 онд Барселона багийг тус тус удирдаж байсан юм. Мөн Р.Антич нь дээрх гурван багаас гадна Испанийн Реал Зарагоза, Реал Овьедо, Селта Виго болон Сербийн шигшээ багийг 2008-2010 онуудын хооронд удирдаж байжээ. Серби дасгалжуулагч маань замналынхаа сүүлийн он жилүүдийг Хятадад өнгөрүүлж, Шаньдон Люнэн болон Хэбэй Фортуне зэрэг багуудын ахлах дасгалжуулагчаар ажилласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж