Сөүлээс ирсэн 267 зорчигчийг тусгаарлах байранд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

Сөүлээс ирсэн 267 зорчигчийг тусгаарлах байранд хүргэнэ

Сөүлээс ирсэн 267 зорчигчийг тусгаарлах байранд хүргэнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн OM301 дугаартай онгоц 20:17 цагт газардлаа. Тус онгоцоор ирсэн 267 иргэнийг найман автобусаар тусгаарлах байр болон эмнэлэгт хүргэх юм.

СӨҮЛИЙН НИСЛЭГЭЭР ӨНӨӨДӨР 258 ТОМ ХҮН, ЕСӨН НЯРАЙ ИРНЭ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн чартер нислэгээр БНСУ-д "Covid-19" вирусийн халдварын шинжилгээ өгч, сөрөг гарсан 258 том хүн, 9 нярай хүүхэд ирэх юм байна. Тус нислэг 20:08-д буухаар төлөвлөж байгаа аж. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-иас "Агаарын хөлгийн ачаанд ДЭМБ-ын болон "Монос групп", "Ази-Фарма" ХХК-ийн эм, эмчилгээний хэрэгсэл гэх мэт ачааг тээвэрлэн ирнэ" гэж мэдээллээ. 

СӨҮЛЭЭС ИРЭХ ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦ 20:08 ЦАГТ БУЯНТ-УХААД БУУНА

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Солонгосын нисэх буудлаас хөөрлөө. Тусгай үүргийн онгоц 20:08 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байна. Чартер нислэгээр 267 зорчигч ирнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэв.

Сөүлээс эх орондоо ирж буй иргэдийг "Автобус 5" ХХК, "Тээвэр ачлал" ХХК зэрэг компаниудын нийт найман автобусаар эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

СӨҮЛЭЭС ИРЭХ ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦ УЛААНБААТАРТ 17:00 ЦАГТ ГАЗАРДАНА

Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоц өнөө өглөө /2020.04.08/ 08:40 цагт Сөүл рүү хөөрсөн байна. Өнөөдрийн нислэгээр 250 гаруй зорчигч ирэх бөгөөд нисэх онгоц орой 17.00 цагт Улаанбаатарт газардана. Зорчигчдын 30-40 хувь транзит нислэгээр буюу өөр орноос Сөүлд ирсэн иргэд гэдгийг Гадаад харилцааны яам мэдээлэв.

Коронавирусийн халдвартай холбоотойгоор тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосноос хойш Монгол улс тусгай үүргийн нислэгээр 1000 гаруй иргэнээ гадаад орноос авчраад байгаа юм. Өнөөдрийн байдлаар 45 улс, бүс нутгаас нийт 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ холбогдох ЭСЯ, Консулын газарт гаргажээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж