Баянхошуунд 11000 айл өрх төвийн дулаанд холбогдох боломж бүрдлээ | News.MN

Баянхошуунд 11000 айл өрх төвийн дулаанд холбогдох боломж бүрдлээ

Баянхошуунд 11000 айл өрх төвийн дулаанд холбогдох боломж бүрдлээ

Баянхошуунд 11000 айл өрх төвийн дулаанд холбогдох боломж бүрдлээ

Баянхошуу дэд төвийн төвлөрсөн дулаанаар хангах даралт өргөх насос станц ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ. Өчигдөр /04.07/ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус станцын үйл явцыг шалгаж, ашиглалтад оруулахад тулгамдаж буй асуудал бий эсэх асуудлаар  газар дээр нь очиж ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах тус станц нь ашиглалтанд орсноор 11000 айл өрхийг төвлөрсөн шугамд холбох, халуун хүйтэн усаар хангах боломж бзүрдэж байгаа аж. Даралт өргөх насос станцыг “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Нийслэлийн захиалгаар Азийн хөгжлийн банк, нийслэлийн хамтарсан санхүүжилтээр Janghan engineers, KFDHEC болон Одкон холидинг компанийн түншлэлээр барьжээ.

Одоогийн байдлаар станцид туршилт тохируулгын ажлыг хийж байгаа бөгөөд 1100 м.куб усыг 60 метрийн өндөрт өргөх хүчин чадалтай юм байна. Даралт өргөх насос станц нь  Баянхошуу хэсгийн өндөрлөг цэгт байрлаж байгаа айл өрхүүдэд дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах зорилготой бөгөөд үндсэн хоёр насос, нөөцийн нэг насос ажиллана хэмээн “Одкон холдинг” компанийн дулаан хангамжийн инженер Б.Золбаяр тайлбарлалаа.  Тэрбээр “Станцын аюулгүй байдлыг хангасан бүрэн тохируулгын ажил хийгдэж дууссан. Баянхошуу дэд төв хүртэл 3,2 км зайд оршиж байгаа учраас Баянхошуу дэд төв төвлөрсөн дулааны шугамд бүрэн холбогдож байна. Төвлөрсөн шугам дагуу газар чөлөөлж орон сууцны хороолол барих, гэр хорооллын айл өрхүүдэд төвийн дулаанд холбох боломж бүрдсэн, зөвхөн крант нээхэд хэрэгжихэд бэлэн болсон” гэдгийг Хотын захирагч С.Амарсайханд дуулгав.

Сонгинохайрхан дүүрэгт орлогод нийцсэн орон сууц болон иргэдийг амьдарч буй газраа байраар солих боломжтой төсөл хөтөлбөрүүдийг ирэх жилээс хэрэгжүүлж эхлэх бөгөөд суурь дэд бүтцийн ажил бэлэн болсон гэдгийг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд онцоллоо.

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянхошуу хэсгийн таван хэсэгт нам даралтын зуухнуудыг буулгаж, төвийн шугаманд ийнхүү холбож байгаа аж. Түүнчлэн инженерийн дэд бүтцэд түшиглэн шинэ сууц, шинэ хорооллын төслүүд хэрэгжих боломж бий болох юм байна.

Хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвийг байгуулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь очиж үзэн ажилласаны дараа зарим ажлыг сайжруулах талаар үүрэг даалгаврыг өгч, тулгамдаж буй асуудлуудыг хурдан шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн төслийн багийн хамт олонд хандан цаашид ажлаа хурдтай, үр дүнтэй хийхийг хүсэв.

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд 9.97 км дулаан дамжуулах сүлжээ, 26.6 мВт-ын хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн дулааны станц, 6.7 км авто зам, 2.4 км үерийн хамгаалалтын суваг, 3.01 га газарт ногоон байгууламж, 6.01 км усан хангамжийн шугам сүлжээ, 9.77 км хорооллын доторх бохир усны шугам, бизнес инкубатор, МСҮТ, 240 хүүхдийн ортой цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-04-08 150.129.143.187

Баянхошуу дулааны төвийнхөн чинь ажил муутай хүмүүс гэдэг нь ТВ дээр тавьсан энэхүү зургаас харагдаж бн. Хотын дарга ирээд үзэж байхад дулааны шугамаа яагаад ч юм ороосон салбайж унжсан зүйлүүд байхын хамт дор нь арчихаж болмоор шугам хоолойнууд нь хээрийн юм аятай тоос шороондоо дарагдсан харагдаж байгаа нь эвгүй сэтгэгдэл төрүүлж байна.Наадах хариуцлага муутай арчаагүй хүмүүсдээ ямар байх ёстойг анхааруулаад өг хотын дарга аа.

Avatar

Зочин 2020-04-08 49.0.212.45

амарсайхан сб хөшөөг бас солих уу. хүрэл мөнгө алт. өөр одоо юугаар хийх дутуу байгаа юм бээ. тэрбумаар хятадуудаар засуулсан талбайг. одоо хуулах гэж байгаа бол солиорол. эрүүл үү, үгүй юу гэдэг яригдана.

Avatar

Зочин 2020-04-08 138.128.88.210

дэд төвүүдийг хөгжүүлэх нь маш зөв алхам. хашаандаа төвийн дулаан холбуулах том боломж шүү

Avatar

Зочин 2020-04-08 49.0.212.45

дулаан модон жорлонтой болгоно. сонгуульд нэр дэвшсэн сурталчилгааны хулдаасан палкатаараа жорлонг нь доторлож гадарлаж өгнө.

Avatar

Зочин 2020-04-08 49.0.212.45

сонгуульд нэр дэвшигч болгон нэг орцтой 5 давхар орон сууц барих дайны мөнгө үрдэг. захын жишээ нь. давхартаа хоёр талдаа дөрөв дөрөв айлтай, 8 айлтай гэвэл 40 айлын орон сууц хүн болгон хийсгэдэг гэхээр. нэг тойрогт 7-8 хүн дэвшихлээр улс даяар сонгуулиар нэг бүтэн хот хийсгэж юу ч биш болгодог.

Avatar

Зочин 2020-04-08 49.0.212.45

гэр хороллыг хөгжүүлэх нтр гэж битгий дэмий юм яриад бай. наана чинь амьдарч байгаа залуу охид хөвгүүд гэр хорооллыг, модон жорлон баас шээсийг үзэн ядаж байна, соёлтой боловсон хороололд амьдармаар байна гэж үглэдэг юм.

Avatar

Зочин 2020-04-08 49.0.212.45

энх тайвны өргөө чөлөө зам дагуу шал хэрэггүй дэмий сул дулаан явж байгаа. аймар гоё тууз хайчлаад засвар шинэчлэл хийсэн шд, шинэ технологиор хэсэгчилж нээгээд. доголдол ч гарах учиргүй байтал.

Avatar

ийм загварт орчоод бна 2020-04-08 49.0.212.45

харин цахилгаан хэмнэлт хийж мөнгө унагадаг юмуу аль болох халаахгүй бх нь ашигтай болсон. одоо 5 15 нд дулаан хаах гэж бгаа болхоор мөнгөө бүтэн авах гээд гэнэт бүрэн халж эхлэнэ.

Avatar

Зочин 2020-04-08 49.0.212.45

"хэмнэлтээ" халаахгүйгаа тог тасарчаад бна гэж байнга худлаа ярина. огт тог тасраагүй байхад. төвөөс, цаанаас ийм байгаа гэсэн хэдэн бэлэн үгтэй.

Avatar

Зочин 2020-04-08 49.0.212.45

хорооллоороо хөлдөх гээд айлууд олонхиороо хөөсөнцөр гаднаас нь наасан байгаа нь ил харагдана.

Avatar

Зочин 2020-04-08 49.0.212.45

тогоор халаадаг болсноо ил зарлах болсон. зарлаачээ.

Avatar

Зочин 2020-04-08 49.0.212.45

наад бүдүүн шугамнаас дулаан авахаа больсон. амарсайхан юун хоцрогдсон худлаа юм хийгээд бна.

Avatar

Зочин 2020-04-08 49.0.212.45

хороолол дотор эсвэл хэдэн байрны дунд усыг цахилгаанаар халааж өгдөг болсон юм байнлээ. төвийн дулаанаас огт шалтгаалахгүй

Avatar

1-40000 2020-04-08 49.0.212.45

хотын төвийг цахилгаанаар халаадаг болчихсон. 1сард тогоо залгахаа мартчихаж гээд тэг зогссон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж