5G сүлжээ коронавирус тараадаг гэх мэдээлэлд итгэн антеннуудыг шатаажээ | News.MN

5G сүлжээ коронавирус тараадаг гэх мэдээлэлд итгэн антеннуудыг шатаажээ

5G сүлжээ коронавирус тараадаг гэх мэдээлэлд итгэн антеннуудыг шатаажээ

5G сүлжээ коронавирус тараадаг гэх мэдээлэлд итгэн антеннуудыг шатаажээ

Сүүлийн үед коронавирустэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхал өвчнөөсөө ч илүү хурдан тархах болсон билээ. Үүний нэг нь 5G  сүлжээ коронавирусийн тархалтыг хурдасгадаг гэх мэдээлэл юм. Энэ тухай Европын холбооны парламентын гишүүн, Экологийн Ардчилсан Намын төлөөлөгч, Германы физикч, профессор, доктор Клаус Бучнер гэдэг хүн анх ярьжээ.

Тэрбээр “Сovid-19”-ийн тархалтыг радио цацраг туяа идэвхжүүлдэг, гар утасны цацраг туяа, ялангуяа 5G бол тахлыг хурдасган түгээгч хэмээн ярьсанд маш олон хүн итгэж, Их Британид сүлжээний антеннуудыг шатаах хэрэг гарах болсон байна. Түүнчлэн ажлаа хийж явсан харилцаа холбооны компанийн ажилтан руу дайрч, хүмүүсийн үхэлд тэднийг буруутган доромжилсон явдал ч болжээ.

Харамсалтай нь энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл юм. Учир нь коронавирус дэлхийн өнцөг булан бүрт тархаж байгаа ч улс орон бүрт 5G сүлжээ байхгүй. Түүнчлэн 5G сүлжээ нэвтрүүлсэн анхны улс бол БНХАУ биш, Өмнөд Солонгос улс юм. Коронавирусийн халдвар анх гарсан Хятадын Ухань хотод 5G сүлжээний хэрэглээ 10 орчим хувьтай байгаа аж.

Эх сурвалж: BBC, NTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-08 202.131.234.242

zgr ene site ni nemelt tailbar bichsen bgaa ni hurtel onigootoi bna

Avatar

Зочин 2020-04-08 202.21.124.21

Юугаа ч мэдэхгү бж бусдыг доромжлох нь гутамшиг юмдаа. Яг үнэндээ энэ 5G бол маш аюултай технологи шүү дээ. Вакцин нэртэй бичил чипийг хүнийг биед нэвтрүүлэх санаа Коронавирусээс айх айдсаар дамжуулж удахгү дэлхий нийтээр хэрэгжиж эхлэх гэж бн. Харин энэ чипүүдийг алсаас яаж удирдах вэ? Үүнд л ашиглах юм шүү дээ энэ 5G гэдэг юмыг. Энэ технологийг монголд оруулж ирж яасан ч болохгү. Тэр антеннүүдийг шатаасан нь цахим боол болохгүй гэсэндээ. Тэрнээс биднээс дор орк болохоороо биш.

Avatar

kkk 2020-04-08 202.55.191.130

hartsgaa soyoltoi baruun gej magtan duulj shutdeg teneguudee

Avatar

Зочин 2020-04-08 202.126.89.108

Suljee dolgion ch hortoi n unen shuu, bid ih muuhai hortoi soronzon dolgion dund amidarch bgaa, azgui uyein humuus ch yum shig!

Avatar

irgen 2020-04-08 64.119.17.41

Yugaa ch medehgui oilgoogui humuus yaran busdiig shoolj shuumjilhee huleevel yasiin.!

Avatar

зочин 2020-04-08 182.160.36.69

ЭНЭ НӨГӨӨ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ АНГЛИЧУУД УУ ХАХА

Avatar

Ц 2020-04-08 103.229.121.12

Хөлдүү оркууд хаа сайгүй байх юмаа.

Avatar

Зочин 2020-04-08 64.119.26.149

Аливаа туяа, долгион, цацраг, хэлбэлзэлийг судалдаг дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүд анхнаасаа 5G-гийн эсрэг байсан. Анх л 2015 онд Шведэд энэ антенийг туршиж эхэлхэд фермийн үхэр малууд солиорч, ашиг шим нь муудаж, шувууд олноороо үхэж эхэлсэн тул зогсоосон байдаг. Коронатай ямар хамаатай болох тухай ч анхнаасаа олон яриа гарч байгаа. Хамгийн гол нь хүнээс цацардаг төрөлх эрчимийг /сүлд хийморийг нь/ дарангуйлж, ингэснээр эрүүл мэндийн дархлааг бууруулдаг, гэж л оношлож буй.

Avatar

Зочин 2020-04-08 66.181.166.134

😮 uguu ih mundag gd bdg europechuud n iim ch bh gjdee ter americad bas corona beer bas budaa bolood

Avatar

зочин 2020-04-08 182.160.36.69

ӨӨРСДӨӨ МОНГОЛ БАЙЖ БҮДҮҮЛЭГ ЕВРОПЧУУДЫГ ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛЖ, ӨМӨӨРДӨГ МОНГОЛ ОРКУУД БАС БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж