5G сүлжээ коронавирус тараадаг гэх мэдээлэлд итгэн антеннуудыг шатаажээ

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

5G сүлжээ коронавирус тараадаг гэх мэдээлэлд итгэн антеннуудыг шатаажээ

5G сүлжээ коронавирус тараадаг гэх мэдээлэлд итгэн антеннуудыг шатаажээ

Сүүлийн үед коронавирустэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхал өвчнөөсөө ч илүү хурдан тархах болсон билээ. Үүний нэг нь 5G  сүлжээ коронавирусийн тархалтыг хурдасгадаг гэх мэдээлэл юм. Энэ тухай Европын холбооны парламентын гишүүн, Экологийн Ардчилсан Намын төлөөлөгч, Германы физикч, профессор, доктор Клаус Бучнер гэдэг хүн анх ярьжээ.

Тэрбээр “Сovid-19”-ийн тархалтыг радио цацраг туяа идэвхжүүлдэг, гар утасны цацраг туяа, ялангуяа 5G бол тахлыг хурдасган түгээгч хэмээн ярьсанд маш олон хүн итгэж, Их Британид сүлжээний антеннуудыг шатаах хэрэг гарах болсон байна. Түүнчлэн ажлаа хийж явсан харилцаа холбооны компанийн ажилтан руу дайрч, хүмүүсийн үхэлд тэднийг буруутган доромжилсон явдал ч болжээ.

Харамсалтай нь энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл юм. Учир нь коронавирус дэлхийн өнцөг булан бүрт тархаж байгаа ч улс орон бүрт 5G сүлжээ байхгүй. Түүнчлэн 5G сүлжээ нэвтрүүлсэн анхны улс бол БНХАУ биш, Өмнөд Солонгос улс юм. Коронавирусийн халдвар анх гарсан Хятадын Ухань хотод 5G сүлжээний хэрэглээ 10 орчим хувьтай байгаа аж.

Эх сурвалж: BBC, NTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж