"Рио Тинто" компани өчигдөр /2020.04.07/ 2019 онд дэлхий даяар төлсөн татвар, хураамжийнхаа задаргааг танилцуулсан тайлангаа дэлгэжээ. Тус компани өнгөрсөн онд нийтдээ 7,6 тэрбум ам.долларыг татвар, рояалтид төлсний 4,8 тэрбум нь орлогын албан татвар болсон байна. Нийт төлсөн татварыг задалж үзвэл:
Австрали-6,2 тэрбум ам.доллар
Чили-311 сая ам.доллар
Монгол- 305 сая ам.доллар
Канад- 291 сая ам.доллар
АНУ-178 сая ам.доллар
Их Британи- 117 сая ам.доллар
Өмнөд Африк – 80 сая ам.долларын татвар тус тус төлжээ. Мөн тус компани үйл ажиллагаа явуулж буй улс орнуудынхаа эдийн засагт 45,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шууд хийсэн гэсэн тоо баримт танилцуулсан байна. Энэ тоог 2015 оноос хойш авч үзвэл нийтдээ 210 тэрбум ам.доллар болж байгаа аж.
Эдгээр татвар болон шууд хөрөнгө оруулалтууд нь тухайн улс орнуудын эдийн засгийн өсөлт, хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн гэдгийг тус компанийн дэд ерөнхийлөгч Жэкоб Стаусхолм онцолжээ.
"Рио Тинто" нь 2010 оноос улс орнуудын засгийн газарт төлсөн татвар, хөрөнгө оруулалтын хэмжээгээ сайн дураар тайлагнадаг уул уурхайн салбарын анхны компани болж байсан ба үүнээс хойш нийт 70 тэрбум ам.долларыг татвар, рояалтид төлсний 52 тэрбум нь Австралийн засгийн газарт ногдсон аж.
Эх сурвалж: RIO TINTO
Холбоотой мэдээ