Тахлын үеийн сонгууль ба ЦАХИМ СОНГОГЧИД

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

Тахлын үеийн сонгууль ба ЦАХИМ СОНГОГЧИД

Тахлын үеийн сонгууль ба ЦАХИМ СОНГОГЧИД

Дэлхий дахин шинэ сорилттой тулгарч, цар тахлын гамшигт нэрвэгдээд байна. Энэхүү тахал дэлхийн ихэнх улс орнуудын сонгуулийн жилтэй давхцаж байгаа нь бас нэг сорилт болж буй. Энэ өвчин сонгуулийн уламжлалт цаасан дээр суурилсан арга барилыг өөрчилж, жинхэнэ XXI зууны цахим сонгууль хийх боломж болж магадгүй юм.

Дэлхий нийт тэр чигээрээ цахимжиж байна. Банк, эмнэлэг, төрийн үйлчилгээнээс авхуулаад олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг цахимаар авч, цаг мөнгөө хэмнэж байгаа энэ цаг үед асар их мөнгө, цаг зарцуулдаг сонгуулийг цахимаар хийх гаргалгааны талаар их яригдах боллоо.

Одоогоор үүнийг хэрэгжүүлэх хамгийн төгс хэрэгсэл бол блокчейн юм. Блокчейн бол маш олон сая мэдээллийн сан бүхий, хүн бүр тэнд байгаа өгөгдлийг нээлттэйгээр хянах боломжтой хязгааргүй боломж юм. Энэ технологийг салбар бүр туршиж, өөр өөрсдийн зүгээс хөгжүүлсээр л байна. Дөнгөж хөгжиж байгаа технологи боловч үүнийг цаашид хөгжүүлснээр нийгэм, эдийн засаг, хувь хүмүүс төдийгүй төрийн хоорондын харилцааны арга хэлбэрүүд шинэ төвшинд очих болно.

Энэ технологийг ашиглан сонгууль явуулахад сонгогч, хянагч, нэр дэвшигч гэсэн гурван үндсэн субъект байхад л хангалттай. Ингэж цахимаар сонгууль хийхийн давуу тал мэдээж асар их. Маш их мөнгө, санхүү, цаг хугацаа хэмнэнэ. Дээрээс нь илүү шударга, аюулгүй систем гэж үзэж байгаа. Эсрэгээрээ улам аюултай, кибер халдлагад өртөх эрсдэл өндөртэй гэж харах хүмүүс ч байна. Гэхдээ хэрэв ийм сонгууль явуулах гэж байгаа бол технологийн хувьд аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан байх хэрэгтэй. Ингэж чадаагүй тохиолдолд энэ нь харин ч сонгуулийг луйвардах, сонгогчдын өгсөн саналыг өөрчлөх маш том боломж болж мэднэ.

Сонгуулийг энэ технологиор явуулбал хүн бүр тухайн сонгуулийг явцыг хянах боломжтой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүн, санал хураалтын явц буюу хэн гэдэг нэр дэвшигч хэдэн санал авч байгааг цаг хугацааны хувьд хоцролтгүйгээр хянаад явж болно. Харин сул тал гэвэл сонгогч бүрийг санал өгөх төхөөрөмжөөр хангах, технологийн мэдлэггүй иргэдийн саналд хөндлөнгөөс нөлөөлөх боломжтой, сүлжээний доголдол үүссэн үед санал хураалт зогсох эрсдэлтэй зэрэг байж болно.

Блокчейн технолгиор сонгууль явуулж, туршиж буй, энэ талаар судалж буй хэд хэдэн улс орон бий. Тухайлбал, Баруун Африкийн Сиерра Леон улс 2018 онд анх удаа блокчейн технологийг ашиглан Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг бүртгэж хянаж байжээ. Швейцарийн “Agora” энэ ажлыг гардан гүйцэтгэсэн бөгөөд энэ нь зөвхөн саналыг тоолох явцыг цахимжуулж, сонгуулийн үр дүнг нэг байгууллага бус олон байгууллага зэрэг хянах боломжийг олгосон юм.

Эстони улс энэ тал дээр хамгийн туршлагатай улс. Тус улс нь 1996 оноос хойш цахим засаглалд шилжээд орчихсон байсан. Гэхдээ бүх мэдээлэл нь төвлөрсөн нэг удирдлагатай байсны гор нь гарч хамаг мэдээллээ хакердуулж байсан удаатай. Ингээд удалгүй блокчейн гэгч технологи гарч ирснээр тус улсын цахим засаглалыг улам төгс болгосон.

ОХУ-д блокчейн сонгуулийг судалж байна. Москва хотын захиргаа 2019 оны зургадугаар сараас эхлэн блокчейнд суурилсан сонгуулийн цахим санал хураалтын системийг хөгжүүлэх, турших төслийг эхлүүлсэн бөгөөд туршилтын санал хураалтыг тус хотын оюутны зөвлөлийн сонгуульд амжилттай туршсан байна. АНУ-ын хувьд энэ бол хамгийн их яригдаж буй сэдэв.

Арваннэгдүгээр  сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хүртэл цар тахал намжих эсэх нь тодорхойгүй байгаа учир сонгуулийг цахимаар явуулах тухай хүчтэй яригдаж байна. Энэ талаар зарим мэргэжилтнүүд арваннэгдүгээр сар хүртэл цахим сонгууль явуулахад бэлдэх хангалттай цаг хугацаа байна гэж байгаа бол зарим нь үүнийг бодит ажил болгохын тулд илүү удаан судалж, маш сайн бэлтгэсний дараа, ямар ч аюулгүй гэж үзсэнийхээ дараа хийх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж буй юм.

Эх сурвалж: VOX, THE VERGE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж