"Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүдийг солихоор ярилцаж байна | News.MN

"Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүдийг солихоор ярилцаж байна

"Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүдийг солихоор ярилцаж байна

"Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүдийг солихоор ярилцаж байна

НЭМЭЛТ: 11.00 ЦАГ

Хуралдаанаар Тавантолгойн цахилгаан станцыг бэлэн ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтэцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Станцын хөрөнгө оруулалт "Оюутолгой" ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байх бөгөөд хөрөнгө оруулалтаа таван жилд нөхөхөөр тооцжээ. "Оюутолгой" ХХК нь 2015-2019 оны хоород 569.4 сая долларыг урд хөршөөс эрчим хүч импортлоход зарцуулж байсан аж.

Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН:

-“Оюутолгой” компанийн зүгээс Тавантолгойн цахилгаан станц нь 1,1 тэрбум ам.долларын өртгөөр барих боломжтой гэсэн саналыг ирүүлсэн. Тиймээс хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа учраас Монгол Улсын Засгийн газар өөрөө 450 мкВат цахилгаан станцыг төр санхүүжүүлж барих шийдвэрийг гаргалаа. Санхүүжилтийг зээл болон бусад эх үүсвэрээр төрийн өмчит компани барьж, байгуулахаар болсон. Одоо бэлэн байгаа ТЭЗҮ-г түшиглэн, 30 хувь бага үнээр, эрчим хүчний үнэ нь 50 хувь хямд байх бөгөөд 560-600 сая ам.доллар шаардлагатай байгаа юм. Станц ашиглалтад орохоор Оюутолгой компани хамгийн идэвхтэй хэрэглэгч нь байх юм. Станцын ажлыг маргаашнаас зохион байгуулалтын ажлаа эхлүүлж, одоогийн төслийг нэгж дээр суурилна. Ирэх 2024 онд ашиглалтад оруулахаар бэлтгэж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-"Оюутолгой"-н ТУЗ-ийг солино гэх яриа гарсан. Хэзээ солих вэ?

-Одоогоор энэ асуудал ажлын хэсэг дээр яригдаж байна.

-Санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэхээр тооцож байна вэ?

–Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашгаас тодорхой хэсгийг гаргах, бонд гаргах зэрэг төрийн санхүүжүүлж болох бүх аргыг хэрэглэнэ.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.08/ 08.00 цагт хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл, Хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлэгч этгээдийг өөрчлөх тухай, “Замын-Үүдийн дулааны станц”-ын талаар авах зарим арга хэмжээний тухай, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай, Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүн
1.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөлЧ.ХҮРЭЛБААТАР
2.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт,         өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлЧ.ХҮРЭЛБААТАР
3.Хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлэгч этгээдийг өөрчлөх тухайЧ.ХҮРЭЛБААТАР
4.“Замын-Үүдийн дулааны станц”-ын талаар авах зарим арга хэмжээний тухайХ.БАДЕЛХАН
5.Музейн тухай хуулийн төсөлЁ.БААТАРБИЛЭГ
6.Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухайЁ.БААТАРБИЛЭГ
7.Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай*Ц.ДАВААСҮРЭН
8.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ

 Танилцуулах асуудал 

  9.Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2019 оны хэрэгжилтийн явцын тайлангийн талаарХ.БАДЕЛХАН
10.Олон улсын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор иргэний нисэхийн салбар болон “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын талаарБ.ЭНХ-АМГАЛАН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-04-08 64.119.17.128

TУЗ iig yaraltai soliochee.Eh ornoo toloolj bgaa gedgee meddeggui humuus Bagabandiig yaraltai soliochee.Mongol ulsiin eronhiiligch baisan hun gehed araich dee

Avatar

irgen 2020-04-08 139.5.217.99

Батсүх гэгч нөхөр шуналтай маш бэртэгчин бодолтой этгээд шиг байна.Багабанди бол хүн биш биелсэн бирд 9

Avatar

Зочин 2020-04-08 202.55.188.38

Oyu толгоин гэрээг нэгөдриин өмнө ч гэсэн өөрчлөх хэрэгтэи

Avatar

Зочин 2020-04-08 192.82.75.200

Тургэн барих хэрэгтэй Багануурт барих гэж бс станц шиг болгочихвоо баривал сайн л бн

Avatar

Зочин 2020-04-08 103.26.195.116

Монголын төрд ямарч хэрэггүй ,амьгүй албат болох багабаас,урвагч батсүх мэтийн нохдыг аль эрт хөөх байсан!! Монгол улсын эрх ашиг энэ хүмүүст ер хамаагүй өөрсдөө хэдэн төгрөг цусалж байвал сэтгэл нь ханаж байдаг новшнууд даа!! Энэ төр нь ялзарчихсан энэ мэтийн нохдуудтайгаа өвөр түрийндээ орцгоосон шовшийн төр л лршиж байх шив дээ!! Хэлэхч үг алга…

Avatar

bat 2020-04-08 192.82.65.182

нүүрснийхээ орлогоор санхүүжүүлээд хурдан барих хэрэгтэй.тэр гайхалтай 1072 ширхэг хувьцаагаа улс буцааж аваад мартмаар байна.ер нь 3 сая хувьцаа эзэмшигчтэй компани өөдлөх үү? орлогыг нь тарааж идэх биш улс хэрэгтэй ажилд зараад явдаг байвал болоо шүү дээ.муур багш багабанди мэтийн хулгайчуудыг яаралтай хөөж явуулмаар юм.

Avatar

Зочин 2020-04-08 202.55.191.130

450 мкВат цахилгаан станцыг … 450МВт гэж бичих нь зөв шүү. Манай сэтгүүлчид чадал, хүчдэлийн нэгжийг дандаа андуурах юмаа

Avatar

Watt 2020-04-08 202.55.180.58

itoim.mn дээр "мегабайт" гэсэн бн 🙂

Avatar

Bathurel 2020-04-08 202.9.46.155

Orsorsdoo barisan der manaid erchim huchni salbariin meregjiltnuud hangalttai bga

Avatar

ЧД иргэн 2020-04-08 202.179.26.14

"Оюутолгой"-н ТУЗ-ийг 100 хувь бүрэн өөрчлөх хэрэгтэй. Одоо байгаа Монголын талын "гишүүд" нь үнэн хэрэгтэй гадныхны гар хөл болсон, гадныхны эрх ашгийг улсынхаа эрх ашгаас дээгүүр тавьсан, насан туршы гишүүнчлэлтэй мэт авир гаргасан хэдэн нөхөд байгааг Монголын ард түмэн мэдэж байгаа, харж байгаа.

Avatar

Bathurel 2020-04-08 202.9.46.155

Ts.Tumentsogtoos bysad 2r ni

Avatar

Зочин 2020-04-08 192.82.69.194

Tumentsogt yu shiidsen yum be. Yamar ch shiidvergui, toviig sahisan teneg durak shdee

Avatar

Зочин 2020-04-08 202.21.108.240

Zugeer l solij bna. Uurchlult garahgui. 3 hun erh barigchdiin huviin kompanuudad l Rio dotor lobby hiine. Yu ch uurchlugduhgui. Huivaldagchid l soligdsoor Mongold tui ch naaldahgui.

Avatar

Зочин 2020-04-08 202.9.46.226

ТТ н IPO -р цахилгаан станц барих асуудлыг шийдэх бсан биз дэ ,

Avatar

Зочин 2020-04-08 202.126.89.247

Сонгууль дөхөөл худлаа худлаа мулт мулт шаацгаагаад л байх юм

Avatar

Zochin 2020-04-08 43.242.243.80

Dvaasuren 10% nehsen nuguuduul in zarchim yarisan bh

Avatar

Зочин 2020-04-08 103.57.93.9

Эргэж буцсан хаашаа малнууд вэ. Бид барина гээд зогсоосон. Болилоо, та нар барь гэсэн. Одоо сонгууль болохоор ахиад л бид барина гэнэ. Энэ ер нь баригдахгүй станц юм байна. Уг нь хэрэглэгч нь бэлэн, ачаалал нь тогтмол, ашиг орлого нь тодорхой, жинхэнэ мөрөөдлийн бизнес юмсан. МCS ийг хорлож байна гээд улсаа хорлоод байх юм.

Avatar

Иргэн 2020-04-08 202.126.88.216

Маш зөв шийдвэр юм бишүү.

Avatar

Зочин 2020-04-08 202.21.104.2

Зүйтэй. Дэмжиж байна.

Avatar

бодол 2020-04-08 64.119.17.16

Төмөр замын араас орчих вий дээ.

Avatar

Бодит 2020-04-08 64.119.17.16

Төрийн өмчийн хөрөнгөөр төр бариулна гэдэг нь сонсоход сайхан мэт боловч итгэхэд бэрхтэй. Сонгуулийн сурталчилгаа болгож ашиглаад, дараа нь Тавантолгой-Гашуунсухайтын Төмөр замын түүх давтагдах явдал болох боломжтой гэж санаа зовлоо.

Avatar

Зочин 2020-04-08 202.21.108.240

Songuuliin shoy. 4 jil tag bj baigaad unuudur l uhaarchihvuu ?

Avatar

Зочин 2020-04-08 49.180.157.239

Өөрийн хөрөнгөөр барихыг 10 жилийн дараа шийдэж энэ тэр. Танай төрийн шийдвэр гаргахгүйгээр 10 жил болсон хугацаа ямар үнэтэй билээ. 500 сая доллар. Энэ мөнгөөр хэдэн эмнэлэг барих вэ. Та нарыг ёстой хөлдүү гээд л инээгээд суудаг байх даа. Дээрээс нь нүүрсний станц барина. Хорт утаа ялгаруулсны өндөр төлбөр засаг дээр шилжиж байна гэсэн үг дээ.

Avatar

Zochin 2020-04-08 43.242.243.80

medeej jil bur 200 saya dollariin erchim huch zarj bgaa hyataduud 10% davaasuren mungu ugch gatsaah buh argiig hereglej bgaa.Odoo uls barina gedeg buur tuur zam shig 10 jil bolno. Hyataduud 10 jil erchim huch zarj uvurmongold bgaa stantsiinhaa hurungu oruultaa buren nuhuud dara ain haymdhan zarna gej sanal tavina da. yaaya da baiz

Avatar

Зочин иргэн. 2020-04-08 203.91.115.52

Засгийн сайных биш шүү. Харин Монголчууд амь эрссэн тулалдаанд нэг санаатайгаар ордогийн жишээ юм.
Төрийн минь сүлд өршөө! гэж залбирч төрөө дээдэлдэг, шийдвэр тушаалыг нь дагадаг ард түмэн юм.

Avatar

Зочин 2020-04-08 66.181.161.100

Корона вирустэй тэмцсэн сүүлийн саруудад Монголын төр засаг хэрэв хүсвэл хичээвэл ард иргэдээ зөв чанд зохион байгуулж, зохистой удирдаж чадах юм байна гэдгээ харууллаа! Даанч төр гарсан хар амиа хичээсэн муу хүмүүсийн хар гайгаар Монгол төр гацаад, будлиад ерөөс урагш явахгүй юм! Төрөө яаж цэгцлэх вэ, та минь ээ? Тэгвэл бид тун ч дажгүй урагшлах боломж байна даа!!

Avatar

Иргэн 2020-04-08 202.179.31.57

Энэ засгын газар үнэхээр урд өмнө өчнөөн жил яриад хиигээгүй ажлуудыг ажил болгож шиидвэрлэж чадлаа . Ирээдүйд хэрэгжихээр шиидэгдчихсэн ажлууд ч зөндөө байна . Иим маягаар явбал улс хөгжих боломж байна . Хиих хүнд арга олон хиихгүй хүнд шалтаг мундахгүй гэдгииг харууллаа . Өмнөх засгын газрууд хичнээн их юм ярьлаа хиисэн нь юу билээ . Монголчууд санаа нэгдвэл бүтээж чаддагын тэд харууллаа . Дэмжиж байна . Оюу толгойн мануухай хиидэг муур багш мэтиин 3нөхрииг аль эрт солих байсан юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж