"Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүдийг солихоор ярилцаж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

"Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүдийг солихоор ярилцаж байна

"Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүдийг солихоор ярилцаж байна

НЭМЭЛТ: 11.00 ЦАГ

Хуралдаанаар Тавантолгойн цахилгаан станцыг бэлэн ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтэцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Станцын хөрөнгө оруулалт "Оюутолгой" ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байх бөгөөд хөрөнгө оруулалтаа таван жилд нөхөхөөр тооцжээ. "Оюутолгой" ХХК нь 2015-2019 оны хоород 569.4 сая долларыг урд хөршөөс эрчим хүч импортлоход зарцуулж байсан аж.

Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН:

-“Оюутолгой” компанийн зүгээс Тавантолгойн цахилгаан станц нь 1,1 тэрбум ам.долларын өртгөөр барих боломжтой гэсэн саналыг ирүүлсэн. Тиймээс хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа учраас Монгол Улсын Засгийн газар өөрөө 450 мкВат цахилгаан станцыг төр санхүүжүүлж барих шийдвэрийг гаргалаа. Санхүүжилтийг зээл болон бусад эх үүсвэрээр төрийн өмчит компани барьж, байгуулахаар болсон. Одоо бэлэн байгаа ТЭЗҮ-г түшиглэн, 30 хувь бага үнээр, эрчим хүчний үнэ нь 50 хувь хямд байх бөгөөд 560-600 сая ам.доллар шаардлагатай байгаа юм. Станц ашиглалтад орохоор Оюутолгой компани хамгийн идэвхтэй хэрэглэгч нь байх юм. Станцын ажлыг маргаашнаас зохион байгуулалтын ажлаа эхлүүлж, одоогийн төслийг нэгж дээр суурилна. Ирэх 2024 онд ашиглалтад оруулахаар бэлтгэж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-"Оюутолгой"-н ТУЗ-ийг солино гэх яриа гарсан. Хэзээ солих вэ?

-Одоогоор энэ асуудал ажлын хэсэг дээр яригдаж байна.

-Санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэхээр тооцож байна вэ?

–Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашгаас тодорхой хэсгийг гаргах, бонд гаргах зэрэг төрийн санхүүжүүлж болох бүх аргыг хэрэглэнэ.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.08/ 08.00 цагт хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл, Хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлэгч этгээдийг өөрчлөх тухай, “Замын-Үүдийн дулааны станц”-ын талаар авах зарим арга хэмжээний тухай, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай, Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүн
1.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөлЧ.ХҮРЭЛБААТАР
2.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт,         өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлЧ.ХҮРЭЛБААТАР
3.Хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлэгч этгээдийг өөрчлөх тухайЧ.ХҮРЭЛБААТАР
4.“Замын-Үүдийн дулааны станц”-ын талаар авах зарим арга хэмжээний тухайХ.БАДЕЛХАН
5.Музейн тухай хуулийн төсөлЁ.БААТАРБИЛЭГ
6.Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухайЁ.БААТАРБИЛЭГ
7.Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай*Ц.ДАВААСҮРЭН
8.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ

 Танилцуулах асуудал 

  9.Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2019 оны хэрэгжилтийн явцын тайлангийн талаарХ.БАДЕЛХАН
10.Олон улсын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор иргэний нисэхийн салбар болон “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын талаарБ.ЭНХ-АМГАЛАН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж