"Шүдний эмчилгээг 60 мянгад багтааж хийх боломжгүй" | News.MN

"Шүдний эмчилгээг 60 мянгад багтааж хийх боломжгүй"

"Шүдний эмчилгээг 60 мянгад багтааж хийх боломжгүй"

"Шүдний эмчилгээг 60 мянгад багтааж хийх боломжгүй"

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Гэтэл Монголд шүдний өвчлөл газар авсан.  Монгол хүүхдүүдийн чихрийн хэрэглээ хэт их, шүдээ буруу угаадаг зэрэг нь шүд цоорох гол хүчин зүйлс болж байна. Өнөөдөр шүд нь хорхойтоогүй монгол хүүхэд тун цөөхөн.

Улсын хэмжээнд 18 хүртэлх насныхны 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй, 5-6 настай багачуудын 94 хувийнх нь шүд хорхойтой гэсэн судалгааг АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийнхан гаргасан. Эндээс харахад эрүүл биеийн үндэс болсон шүд, амны  хөндийн өвчлөл өсвөр насныхны гол асуудал болжээ. Шүд, амны хөндийн өвчлөл олон өвчний суурь шалтгаан болж байдаг.

Хэрэв урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч, хүүхдийнхээ сүүн шүднээс эхлэн арчилж чадвал Монгол Улс 5-10 жилийн дараа шүдний цоорлоос сална гэж япон эмч нар ч зөвлөсөн байна.

Тиймээс төрөөс “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жил өнгөрчээ. Таван жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ, ЭМДЕГ-ынхан 2-12 насны 725.000 хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлнэ хэмээн олон нийтэд мэдээлж буй. Тодруулбал, “Тухайн хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэг, цоорлын эсрэг түрхлэг түрхүүлсэн ч эмчилгээний зардалд 60.000 төгрөгийг үйлчлүүлсэн эмнэлэг рүү нь шилжүүлнэ. Нэгнийх нь эмчилгээний зардлаас илүү гарсан мөнгийг 4-5 шүд нь өвчилсөн бусад хүүхдэд зарцуулна” гэсэн.

Шүдний эмнэлгүүдийн олонх нь өнгөрсөн хугацаанд улсаас нэг хүүхдэд олгож буй 60 мянган төгрөгт тааруулан, олондоо л хоёр шүд эмчилж ирсэн гэх.

Учир нь нэг хүүхдийн эмчилгээний зардалд урьдчилан сэргийлэх үзлэг, шүдний сувгийн эмчилгээ, ломбо тавих, цоорлоос хамгаалах болон зогсоох түрхлэг, шүд авах зэрэг үйлчилгээг багтаах боломжгүйг шүдний эмч нар хэлж байгаа юм. Үүнээс болж эцэг, эхчүүд шүдний эмнэлгүүдийн хооронд маргаан, зөрчил маргаан тасраагүй.

Нийслэлийн есөн дүүргийн гэрээт шүдний эмнэлгүүдээс Баянгол дүүргийг сонгож, зарим эмнэлэгт дээрх хөтөлбөр хэрэгжиж байна уу гэдгийг сурвалжиллаа.

Баянгол дүүрэгт гэрээт 29 эмнэлэг “Эрүүл шүд эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Нандин”, “Энх Инээмсэглэл” шүдний эмнэлгээр орлоо.

Олны хэлдгээр III, IV хорооллын эцэст байрлах “Нандин” шүдний эмнэлэгт өдрийн 15:00 цагийн орчимд хөл хөдөлгөөн байсангүй. Үйлчлүүлж буй хүүхэд ч харагдсангүй. Тус эмнэлэг жилд 200 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж, энэ оны нэгдүгээр сард санхүүжилт нь оржээ. Гэвч эмнэлгийн зүгээс нэг хүүхдийн шүдийг эмчлэхэд 60 мянган төгрөг хангалтгүй, эмчилгээнээс илүү төлбөр гардаг тул шүдний эмнэлэг, эцэг эхчүүдийн хооронд үл ойлголцол өнөөдрийг хүртэл тасраагүй гэх байр суурь илэрхийлж байв.

НЭГ ХҮҮХДЭД 60 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЭМЧИЛГЭЭ ХААНА Ч ХҮРЭЛЦЭХГҮЙ

“Нандин” эмнэлгийн эрхлэгч, эмч Т.НАНДИН: 

-Манай эмнэлгээр үйлчлүүлдэг хүүхдийн тоо харьцангуй бага учраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжилт их хэмжээгээр орж ирдэггүй. Гэрээ байгуулахдаа дунджаар 200 хүүхдийн шүдийг эмчлэх нормтой байдаг. Гэхдээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өгч буй санхүүжилт хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд хангалтгүй. Өнөөдөр хүүхдүүдийн шүдний өвчлөл, цоорол маш их байна.

Бодит амьдрал дээр  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаа шиг эрүүл хүүхэд тийм ч олон биш. Жишээ нь, нэг хүүхдэд үзлэг хийхэд л 2-3 шүдний цоорол маш цөөн. Ихэвчлэн 4-5 шүд цооролттой, сувгийн эмчилгээ шаардлагатай болсон хүүхдүүд олон байдаг. Зарим хүүхэд 7-8 шүд нь цооролттой.

Ялангуяа хоёр настнуудын шүд цоорч, сувгийн эмчилгээнд орох шаардлага үүсч байна. Уг нь хоёр настай хүүхдийн шүдний цоорол харьцангуй бага гэж үздэг.

Шүдний цоорлын шалтгаан чихэрнээс болсон гэдгийг эцэг эхчүүдэд хэлэхэд хүүхдээ л загнахаас биш өөрсдөө хариуцлага хүлээх дургүй байна. Бодит байдал дээр бага насны хүүхэд чихэр өөрөө авч идэхгүй, эцэг эх, асран хамгаалагчид л чихэр авч өгдөг шүү дээ.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг өвдсөн үед л эмнэлэгт хандаж байна. Зарим нь хүүхдийнхээ шүдийг цоорсныг нь ч мэдээгүй байх жишээтэй. Хүүхдийнх нь аманд хамгийн багадаа тав, зургаан шүд цооролттой байхад бид шүдний эмчилгээг 60 мянган төгрөгт багтаах боломжгүй, энэ мөнгө хаана ч хүрэхгүй. Гэсэн ч бид гэрээ байгуулсан учраас аль болох хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх талаас эмчилгээ хийдэг.

Нарийн тооцвол 60 мянган төгрөгөөс илүү эмчилгээ хийдэг. Илүү зардал гарч байна гэдгийг эцэг эхчүүдэд тайлбарладаг ч дийлэнх нь ойлгодоггүй. Дээр нь “Эрүүл шүд эрүүл хүүхэд” хөтөлбөрт нэг удаа хамрагдах ёстой гэдгийг хүндээр хүлээн авдаг.

Олон шүд цооролттой байхад яагаад ганцхан удаа л эмчилгээ хий ёстой юм бэ гэж шүүмжилдэг. Хөтөлбөрт сар бүр хамрагдах ёстой мэтээр ойлгож байна. Эцэг эхчүүд хөтөлбөрийн талаар ямар ч ойлголтгүй ирж, эмнэлэгтэй зөрчил үүсгэж буйг мэдээлэл сурталчилгаа хангалтгүй байна гэж бодож байна. Хэдийгээр ийм дутагдал байгаа ч уг хөтөлбөр олон хүүхэдтэй эцэг эхчүүдэд боломж олгож байгаа. Олон хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ тавих анхаарал сулрах, шүдийг нь тэр бүр үзүүлэх боломж нь хомс. Тиймээс уг хөтөлбөр олон хүүхэдтэй эцэг эхчүүдэд их дэмжлэг болж буй сайн тал ч бий. Хамгийн чухал нь эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ шүдийг өвдсөнийх нь дараа биш  цоорохоос нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй.

Дараа нь “Энх Инээмсэглэл” шүдний эмнэлгээр орлоо. Тус эмнэлэгт хүүхдүүдээс илүүтэй иргэд үйлчлүүлэхээр дугаарласан байв. Эмнэлгийн хувьд насанд хүрсэн болон хүүхдийн эмчилгээний өрөө тусдаа аж. Хүүхдийн эмчилгээний өрөөний ханыг үлгэрийн баатруудаар дүрсэлж, хүүхдийн орчинг бүрдүүлсэн нь магадгүй шүдний эмнэлэг, эмчээс айх айдсыг нь мартуулах, тайвшруулах зэрэг хүүхдийн сэтгэлзүйд эерэгээр нөлөөлөх олон талын ач холбогдолтой бололтой.

Тус эмнэлэгт өдөрт дунджаар гарын арван хуруунд тоологдохоор хүүхдүүд үйлчлүүлдэг тул цаг өгөх шаардлагагүйгээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг байна. Эмнэлгийн зүгээс “Эрүүл шүд Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд нэг хүүхдэд 60 мянган төгрөг хангалттай. Гэвч бодит байдал дээр эмчилгээнд орох шаардлагатай хүүхдүүд үйлчлүүлдэг тул энэ мөнгө хаана ч хүрэлцдэггүй гэдгийг хэлж байв.

     УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ЭМЧИЛГЭЭНД 60 МЯНГАН ТӨГРӨГ ХАНГАЛТТАЙ

“Энх инээмсэглэл” шүдний эмнэлгийн эмч М.ТУНГАЛАГ: 

-Манай улсад шүдний өвчлөл маш их. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн насныханд шүдний цоорол их. Эмнэлэгт хүүхдүүдийн ихэнх нь эмчилгээ хийх боломжгүй, авахуулахаар болсон хойно нь ирдэг. Урьдчилан сэргийлэх түвшинд үзлэг эмчилгээнд орж буй хүүхдүүд цөөхөн. “Эрүүл шүд эрүүл хүүхэд” хөтөлбөрөөр нэг хүүхэд таван жилд нэг удаа 60 мянган төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй байдаг шүү дээ. Үүндээ тааруулан нэг удаадаа амны хөндийг нь эрүүлж өгнө гэсэн гэрээний заалттай үзлэг хийж байгаа.

Урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд 60 мянган төгрөг хангалттай. Харин эмчилгээ шаардлагатай бол 60 мянган төгрөг хангалтгүй. Ердөө нэг шүд ломбодох эмчилгээний л мөнгө. Тиймээс энэ мөнгөнд тааруулан эмчилгээ хийлгэнэ гэвэл хаана ч хүрэхгүй, илүү эмчилгээ, төлбөр гардаг.

Гэхдээ бид нэг удаадаа амны хөндийг нь эрүүлж өгч байгаа юм, цаашид эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг арчлах, анхаарал тавих л ёстой. Хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд цаг олдохгүй, ачаалал ихтэй байсан ч одоо эмнэлгээр үйлчлүүлэх хүүхдүүдийн тоо эрс багассан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжилтээ хоцроож өгдөг. Одоогоор хоёр, гуравдугаар сарын санхүүжилт орж ирээгүй. Гэсэн ч бид санхүүжилтгүй гэж хүүхэд эмчлэхээс татгалздаггүй гэлээ.

“Эрүүл шүд эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 106.302 хүүхэд хамрагдсан байна. Хэдийгээр нийслэлийн есөн дүүргийн гэрээт эмнэлгүүд нэг хүүхдэд 60 мянган төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа ч бодит хөнгөлөлт болж чадахгүй, иргэдийн халааснаас мөнгө гарсаар байгаа нь өнөөдрийн бодит дүр зураг. Хувийн эмнэлгүүдэд нэг хүүхдийн шүдийг дунджаар 25-45 мянган төгрөгөөр эмчилж байна. Гэтэл хамгийн багадаа 2-3 цооролттой шүд эмчлүүлэхэд дунджаар 120-200 мянган төгрөг болно гэсэн тооцоо бий. Иймд эцэг эхчүүд ч бас хүүхдэдээ өгч буй хүнсэнд анхаарч, шүдийг нь цоорсны дараа биш өмнө нь хандах, эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшлийнхэн ч бас эмчилгээ үйлчилгээний төлбөрөө эргэн харж үнээ хямдруулж чадвал шүдний өвчлөлгүй болж чадахыг ч үгүйсгэхгүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Түмэн 2020-04-08 103.26.194.127

Хүний өвчний шалтгааныг нь эмчлэхгүйгээр үр дагавар-илрэлийг нь эмчлэх гээд бүх эмч нар зүтгэх юм. Гэтэл аливаа юм шалтаг шалтгаан, үр дагавартай байдаг гэдгийг сайтар бодолцох учиртай. Хүний өвчний талаар хэдэн зуун мянган оношлогоо, нэр нэршил байна. Гэтэл түүнийг ердөө л гарын арван хуруунд багтахаар цөөхөн шалтгаантайг мэдэж, түүнийг нь түшиглэн эмчилбэл үр дүнтэй гэдгийг санаж, ажллавал зүгээр байх сан. Цааш нь ингээд үргэлжлүүлээд бичэл галзуу солиотой амьтан болж хувирах байх даа.

Avatar

Иргэн Бат 2020-04-08 150.129.141.239

Шүдийг 60д багтааж чадахгүй гэж байгаа эмнэлгийн гэрээг бас зөвшөөрлийг хураа.Тэд хэт өндөр ханш тогтоох,халдвар хамгааллын дэглэм алдах,эрүүл шүд авах,байрны стандарт байхгүй ОО өрөө орцны жижүүрийнх шиг газар ихэнх нь үйл ажиллагаа явуулдаг.Мөн дөнгөж төгссөн юу ч мэддэггүй амьтад байдаг шүүдээ.

Avatar

Түмэн 2020-04-08 103.26.194.127

Тэгээд хүнийг эмчлэхээсээ өмнө мөнгөө боддог, улсын эмнэлгийн эмч нар хүнийг үзчихээд хувийн эмнэлгийн нэр заагаад тийшээ оч гэдэг тэр нь өөрийнх нь хамааралтай эмнэлэг байдаг.Өнөөдөр монголд шүдний эмнэлэг, аптек хоёроос их юм алга. Гэтэл сургуулийн хүүхэд бүр хорхойтсон шүдтэй байна. Энэ нь тэдний бизнесийн эх сурвалж болж байна. Хүмүүсээ нүдээ нээцгээ. Ухаарцгаа. Амьдралынхаа хэрэгцээний хэдэн төгрөгөө тэр луйварчдад бүү өг!

Avatar

Түмэн 2020-04-08 103.26.194.127

шүдэнд тэгж их мөнгө үрэх хэрэггүй. 1. шүдээ өөрөө сайн арчил – 2 шүдийг орой өглөө бүр угаасны дараа ус төрөгчийн эслээр зайл. 3. Шүд чинь бүр их өвдөөд байвал Мишины катушкаар шар. Хэзээ ч бүү эмнэлгт оч, мөнгө төлөх хэрэггүй. Эмчгүй оношлогоо, Эмгүй эмчилгээ, Өөрөө өөрийгөө эмчлэх, өвчинд шаналахгүй эрүүлжих. Бидний хойч үе ийм цаг үе рүү явж байна. Хүний өвчин зовлонгоор мөнгө олж, хүнийг үхүүлэхгүй, эдгээхгүй байлгаж эмийн хараат болгох зорилгоор бүхий л эм үйлдвэрлэл явагдаж байна. Тэгээд

Avatar

Зочин 2020-04-08 192.82.73.153

Шүдний эмнэлэг ч ашигтай бизнес байгаамдаа

Avatar

зочин 2020-04-08 103.212.118.155

шүдний эмнэлгүүдээс татвар авах байх. арай дэндүү шүүдээ. ажиллагаа бага хүлннлгэ их учир үнэтэй гэх үү

Avatar

Эмч 2020-04-08 66.181.161.99

Иргэд ойлгох хэрэгтэй.1хүүхдэд 4цаг зарцуулах уу.цалин татвар даатгал эмний багажны.түрээс гээд ямар их мөнгө орлогыг даанч мэдэхгүй.одоо сард үзэх хүүхдийн тоог цаанаас нь өгсөн.60төг даанч бага үнэ шүү дэ.эцэг эхчүүд ч эмч харилцан ойлгож улсаас явуулж бна бодлогыг зөвөөр ойлгож хүндрэлгүй үйлчлүүлж сурмаар юм.чи эмчлэх ёстой гэсэн ойлголтоосоо салж би хүүхдэдээ шүдээ яаж арчилж байхыг нь багаас нь сургах.эмчээс биш өөрсдөөсөө болж байгааг ухамсарлах цаг болсон бна.үнэхээр бага мөнгө шүү.

Avatar

.эмч 2020-04-08 66.181.161.99

Аль болхоор эмчлэхэд гаргахыг боддог.зарим эцэг эхчүүд хүүхдэдээ зөв ойлгов өгдөггүй ороод уйлмаар нь зодоод эмчдээ хэцүү хүүхдэдээ ч хэцүү чанга орилоод хашгичаад бүр эмчилгээ хийх сонгохгүй болгодог эсвэл олон шүд авхуулах гэж дайрдаг.ийм байж эмч нараа муулдагаа болих хэрэгтэй.даатгалын мөнгө хаана хүрдэггүй.гэтэл мэд рашаан сувилал амралтанд 450.000төг өгч бна.гэтэл хүүхдэдээ 120.000төг өгдөг байсан бол ийм зөрчил гарахгүй.арайл биш хувиарлалт хийсэн шүү дэ.

Avatar

Эмч 2020-04-08 66.181.161.99

2оос 5насны хүүхдүүд 5аас 8 шүд өвчилсөн бна.шүд авах ломбо суваг гэсэн эмчилгээ хийдэг.бүх хувийн эмнэлэг багаж тоног төхөөрөмж ариутгал багажаа багцлах олон ажил хийгдэж үзлэгтээ бэлддэг.эмч 1хүүхэдийг эрүүл болгоно гэж үзвэл наад зах нь 4цаг ганц хүүхдэд зарцуулна. Төлбөр нь 60.0 тэр нь сар сардаа орохгүй.ийм их ачаалал дотор эмч ажиллаж бдаг.за зарим биё султай хүүхдүүд тариад шууд ухаан алдах биё сулрах урвал өгдөг.яагаад эмчийн ийм хэцүү ажилыг зарим нь ойлгодогүй

Avatar

ИРГЭН 2020-04-08 202.126.89.122

МОНГОЛД ХУВИЙН ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬ Л МАШ ИХ АШИГТАЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. УЛСААС ТАТААС САНХҮҮЖИЛТ АВДАГ МӨРТЛӨӨ НӨТ ТӨЛДАГГҮЙ ШҮҮ ДЭЭ. ХОЛБОГДОХ ХҮМҮҮС НЬ НҮДЭЭ НЭЭЖ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ НЬ ДААН Ч ХАРАМСАЛТАЙ.

Avatar

Зочин 2020-04-08 103.11.192.34

арай л дэндүү үнэтэй. 2-хон шүд 140 мянга гээд боддоо. Хамгийн гол нь ямар нэгэн вирус авахгүй гэх баталгаа байдаг болов уу?

Avatar

Эдийн засагч 2020-04-08 122.201.24.102

Хувийн эмнэлэг, хувийн эмийн сангууд монгол хүний өвчнөөр баяжиж байгаа газрууд. Хүүхдийн шүдийг нэг удаа эмчлэхэд 60000 төгрөг гардаг гэдэгт хэн итгэх юм бэ? Энэ мөнгийг эрүүл мэндийн даатгалаас л авч байгаа шүү дээ. Үнэн юм бол бодит зарлагаа гаргаад тавьчих. Хамгийн үнэтэй нь өвчин намдаах тарилга л байгааш дээ. Эдийн засаг өндөртэй гадаадын үнэлгээг хуулбарлахаа боль. Монгол хөрсөн дээрээ б**.

Avatar

Зочин 2020-04-08 202.126.89.141

Тэнэгтээд байгаарай. Яаж ч бодсон 60к яаж зардалд нь хүрдэг юм. Өртөгөө ч нөхөж барахгүй. Шүдний үйлчилгээ эмчилгээ аймшигтай их багаж материал эм хэрэгслэл ариутгалын бодис орно. Чиний хэлээд байгаа мэдээ алдуулалт нь хамгийн хямд өртөг нь 3000 хавьцаа л байгаа. 3н сувагтай шүдийг эмчлэхэд зөвхөн өртөг нь 80-100к болдог юм. Арчаагүй сэтгэгдэл сэтгэлгээ хандлага

Avatar

Зочин 2020-04-08 202.21.109.44

neg emlgn bestaa orj irsshh glg

Avatar

zochin 2020-04-08 66.181.177.158

хэзээ байхдаа нэг үзлэгээр 2, 3 шүд үзэж байлаа. Ганц шүд үзсэн болоод л 30 40 мянга авдаг. Би 10 настай хүүхэдтэй, тэр үнэгүй эмчилгээ үзлэгийг чинь олоогүй л байна.

Avatar

эмч 2020-04-08 203.91.115.53

Хөдөө орон нутагт чанартай эмчилгээг хямддар хийдэг. Би нэг шүдний бүрэн эмчилгээг 50000аар хийлгэсэн.

Avatar

irgen 2020-04-08 64.119.17.41

Neg shudnii emchilgee huuhded 60.0 haanaa ch hurehgui gedeg hudlaa.Orj bui material hudulmur zartsuulaltaarad hangalttai. harin huuhded gesen setgel n hangaltgui baina gej haragdaj baina. Iim bol anhnaasaa yah gej geree hiij sanhuujilt avsan yum be?

Avatar

Зочин 2020-04-08 202.126.89.141

Тэнэгтээд байгаарай. Яаж ч бодсон 60к яаж зардалд нь хүрдэг юм. Өртөгөө ч нөхөж барахгүй. Шүдний үйлчилгээ эмчилгээ аймшигтай их багаж материал эм хэрэгслэл ариутгалын бодис орно. Чиний хэлээд байгаа мэдээ алдуулалт нь хамгийн хямд өртөг нь 3000 хавьцаа л байгаа. 3н сувагтай шүдийг эмчлэхэд зөвхөн өртөг нь 80-100к болдог юм. Арчаагүй сэтгэгдэл сэтгэлгээ хандлага

Avatar

иргэн 2020-04-08 122.201.31.77

16 хүртэлх насны хүүхдүүдийг даатгалд хамруулах хэрэгтэй. Даатгал өгч чадахаа өгөөд, эцэг эх үлдэсний нь төлвөл зүгээр.Энэ төсөл, мөнгөний хязгаар тогтоосон бүх шүдий нь эмчил гэдэг буруу. Хэн хэндээ төвөг удаж байна.

Avatar

Зочин 2020-04-08 202.21.109.44

Shnualiin tulamnuud haa saigui shudnii emlg mongo oldgui bllohoor neehuu iim lllrud odoo karantiind joom shig alga bol

Avatar

Зочин 2020-04-08 103.26.195.226

Hudlaa joomnuud

Avatar

Зочин 2020-04-08 122.201.23.201

шаааал худлаа хаана ийм эмлэг байган очихоор санхүүжилт дуусан ч гнүү гуниг юм яриад

Avatar

Шал худлаа 2020-04-08 66.181.180.191

Ямарч шүдний эмнэлэг дээр очоод асуухад зогсоосон байгаа гээд 100% төлбөрөө төлж үйлчлүүлсэн. Чадахгүй бол худал зүйл ярьж хуцаж байхаа болих хэрэгтэй

Avatar

йцуэ 2020-04-08 103.11.195.34

үнэ өндөр эмчилгээ чанаргүй байдаг. эмчилээл 2-3 жилийн дараа бүр мууддаг. Гадаадад үнэ өндөр сайн эмчилгээтэй. насны юм хийдэг дэ. Тэгээд цалин өндөр. манайд цалин бага

Avatar

Зочин 2020-04-08 202.126.89.141

Шаагаад байгаарай чи. Дандаа худлаа шаана ккк гадаадад чам шиг юманд таарсан л юм хийж өгнө манайх Азидаа тун сайн үйлчилгээтэй байгаа.

Avatar

Иргэн 2020-04-08 49.0.212.71

ХҮҮХДЭЭ БАГААС НЬ ШҮД АМЫГ НЬ АНЗААРЧ БАЙГААЧ ЭЭ. ШҮД УГААХ ЗӨВ ДАДАЛТАЙ ӨСГӨӨЧ ЭЭ. ЧИХЭР ШОКОЛАД УНДААГ НЬ ХЯЗГААРТАЙ ӨГӨӨЧ ЭЭ.

Avatar

Зочин 2020-04-08 202.131.225.197

ER NI BOL sshudnii emneleg arail denduu uentei mongold
gadaadad bol ugaasaa undsen amidraliinh ni urtug undur getel mongold bol yag tedni jishger arai l shunaltai ene shudni emch nar tgd hungululttei uzdeg shudni emnelguud haan bgain bugd l sanhuujilt bhgui oroogui ged l hudla heleed suuj baidag jishee ni Tujedent ortomodent geh met bugd aimar uentei smile geh emt emnelguud

Avatar

Зочин 2020-04-08 202.126.89.141

Тэгээд чи үнэгүй үзүүлэх гээд байгаанмуу хахаха дүүргийн эмнэлэг чинь үнэгүй үзэж байгаа ш дээ. Таньд сонголт байгаа. Тийшээ оч. Энэ эмнэлгүүд чинь өөрсдийн чадал чансаа өртөг зардал сурсан мэдсэнээ л үнэлж байна. Худал хэлээгүй хулгай хийгээгүй. Монголын эрүүл мэндийн салбарыг өнгөлж хөгжиж яваа чухал салбар. Ямар их ажлын байр бий болгож татвар өгдөг гэж санана. Чам шиг гарууд татвар ч гэж мэдэхгүй яваа л даа. Болуул үнэгүй үзүүлэх санаатай, үнэгүй үзээд ч чи бол юм ярина

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж