"Covid-19-ийн халдвар авсан 15 өвчтөн 11-65 насныхан" | News.MN

"Covid-19-ийн халдвар авсан 15 өвчтөн 11-65 насныхан"

"Covid-19-ийн халдвар авсан 15 өвчтөн 11-65 насныхан"

"Covid-19-ийн халдвар авсан 15 өвчтөн 11-65 насныхан"

Эрүүл мэндийн яамнаас (ЭМЯ) коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн мэдээллийг өчигдөр (2020.04.07) 19.00 цагт өгөв. Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, клиникийн эмч Б.Батсүхээс дараах асуултад хариулт  авсан юм.


Б.Батсүх: Эмнэлзүйн шинж тэмдэг

Ковид-19!!! ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх: Эмнэлзүйн шинж тэмдэг

Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, April 7, 2020

-Халдвар авсан хоёр хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа. Ингэснээр 15 өвчтөний дөрөв нь эдгэрсэн гэсэн үг. Энэ 15 тохиолдлын нас, хүйс, эмнэлзүйн онцлог ямар байв?

-Монгол Улсад батлагдсан 15 тохиолдол нь 11-65 насныхан байгаа юм. Гурван тохиолдол нь 11-16 насны хүүхдүүд, тав нь 30-34 насны залуус. Хүйсийн хувьд 60 хувь нь эмэгтэй, 40 хувь нь эрэгтэй.

Ямар хүнийг эдгэсэн гэж үзээд эмнэлгээс гаргаж байна вэ. Гол шалгуур үзүүлэлтээ дурдана уу?

-Эрүүл мэндийн яаман дээр эмнэлзүйн зөвлөх баг ажиллаж байна. Манайд болон дэлхийн бусад улсад баримталж буй гол шалгуур бол халуун буураад 3-4 хоносон, эмнэлзүйн бүх шинж тэмдгүүд арилсан, цээжний рентген зурагт нэвчдэсүүд багасч, арилсан байх, хоёр удаагийн давтан шинжилгээнд вирус илрэхгүй байвал энэ хүнийг эдгэрсэн гэж үзээд эмнэлгээс гаргаж байгаа. Эмнэлгээс гарсных нь дараа сувилалд 14 хоног хяналтад байлгах юм. 

Батлагдсан тохиолдлуудад эмнэлзүйн ямар шинж тэмдэг илэрсэн бэ?

-Эдгээр 15 хүний гуравт нь шинж тэмдэг бүдэг, балархай байсан бол хоёр тохиолдолд хүндэвтэр шинж тэмдэг явагдсан. Өндөр халуурсан, хатгалгаатай байсан. Арван тохиолдолд өвчний шинж тэмдэг дунд явцтай байлаа. Эдгээр 15 хүнд хамгийн түгээмэл илэрсэн шинж тэмдэг нь толгой өвдөлт 60 хувьд нь илэрсэн. Толгой өвдөлт нь хүчтэй биш, бага зэрэг байсан.

  • Бага зэргийн толгой өвдөх 60 хувь
  • Хамар битүүрэх 53,3 хувь
  • Хуурай ханиах 46,6 хувь
  • Суулгалт 46,6 хувь
  • Халууралт 33,3 хувь
  • Булчингаар өвдөх 33,3 хувь
  • Цэртэй ханиах 20 хувь
  • Цустай цэртэй ханиах 13,3 хувь
  • Бөөлжилт 13,3 хувьд нь тус тус илэрсэн.

Зарим оронд өвөрмөц шинж тэмдэгтэй байна л даа. Тухайлбал, халдвар авснаас хойш 7, 8 дахь хоног дээрээ уушгины хатгалгаа болж байна. Манай өвчтөнүүдэд хэд дэх өдрөөс нь уушгины хатгаа өвчний шинж тэмдэг илэрч байгаа вэ?

-15 тохиолдлын эмнэлзүйн шинж тэмдэг нь ихэвчлэн  аажмаар илэрсэн. Хэт өндөр халуурахгүйгээр толгой өвдөх, халуурах шинжээр явж байгаа 3, 4 дэх хоногоос хатгалгаагаар өвдөх шинжтэй байна. Зургаан хүнд цээжний рентген зураг болон томографын аппаратаар үзэхэд хатгалгаа илэрсэн. Одоо зарим өвчтөний уушгины нэвчдэс багасч байгаа нь томографын зургаас харагдаж байна.

-Вируслогийн шинжилгээ хийхэд аль хэсэгт нь вирус үүсгэгч хамгийн их байна вэ?

-Коронавирусийг батлах гол шинжилгээ бол вируслогийн шинжилгээ юм. Нийт тохиолдлын 93.3 хувь буюу 14 хүнд нь хамар, хоолой залгиурын арчдасын шинжилгээнд үүсгэгч илэрсэн. Мөн 14 хүний цэрэнд үүсгэгч илэрсэн. Харин 86.6 хувь буюу 13 хүний өтгөнөөс авсан шинжилгээнд үүсгэгч илэрсэн. Шинж тэмдэг бүдэг нэг хүний өтгөнөөс үүсгэгч илэрч, хамар залгиур, цэрнээс илрээгүй.

-Манай улсад хүний цэр, хамранд үүсгэгч хамгийн их илэрч байгаа учраас шинж тэмдэггүй үед ч амны хаалт зүүх нь чухал гэдэг дүгнэлтэд хүрээд байна.  Зөв үү?

-Тийм ээ.  Хамгийн чухал нь амны хаалт хэрэглэх хэрэгтэй. Ханиах, найтаах үед халдвар дамжихаас хамгийн сайн хамгаална. Мөн гараа тогтмол ариутгаж, угаах нь маш чухал. Яагаад гэвэл вирус үүсгэгч өтгөнд өндөр хувьтай илэрч байгаа.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч 2020-04-08 66.181.169.116

халдварыг далд олон хоног байдаг гэнэ энэ чинь аюултай одоо дулаараад хүмүүс гадуух их гарах боллло кофешоп холлны газруудаа 19 цагаас хаадг болгоочээ орой хүмүүс ихээр цуглаад байна ялангуяа тэр шангри ла гэдэг газрын томнтомс гэх кофе шоп хажууд буй хоолны газар зэрэг нь их орой хааж байна тэр шангрила ч гэсэн орой 10 цагт хуладаа ньажилааж баых юм ямар бүрэн эрх дархтай юм ажиллах цагийг нь багасгаач

Avatar

Зочин 2020-04-08 150.129.143.209

bagnuurt bolson shuh hurald altan uurhaigaas alt deremdsen gercheer shorongiin hulgar dondog, tsrenbold oroltsohoor durgui hursen. ene 2 shaltangaar reketelsen gey uzey bolno. shuuh hural hudaldagdsan baisan said hudlaa meduulge ugsun shdee.

Avatar

Зочин 2020-04-08 202.21.107.110

Амралт сувиллын газар Тэрэлжээд яваад нэг хяналт тавиараадаа.

Avatar

иргэн 2020-04-08 203.217.139.225

Хагас, бүтэн сайнд хүүхдүүд гудамжинд бүр их тоглож байна.
Гүйлдэж, тоглож байгаа хүүхдүүд амны маск зүйх мэдээж хэцүү байгаа,
тэгээд ч бүгд шахуу маскгүй байна. Дунд сургуулийн багш нараар эргүүл хийлгэх
хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-04-08 159.65.67.131

Manai hothonii dund baidag togloomiin talbaigaar duuren huuhduud udur bologon togloj bna. Tednees usreed l 30% n masktai busad n maskgui. Medeej jaahan huuhduuded gertee bgaad bh n hetsuuldee gehdee etseg eh n maskgaa zuuj toglohgui bol gargahdui geh esvel zuuj bgaa eshiig n sain shalgaj bh heregtei bna. Yalanguya ene 2000 garui humuus karantinaas garch ehlenguut. Yumiig yaj medhiin. Huuhduud shinj temdegguigeer haldvar taraagchidad tootsogdood bhad.

Avatar

ЗОЧИН 2020-04-08 203.91.119.42

Ард иргэдийн зүгээс төр, засгаас явуулж байгаа бодлогыг дэмжиж, чанд баримтлах хэрэгтэй. Бага насны хүүхдүүдтэй эхчүүдийн ажлын цагийг хязгаарлах асуудлыг дахин хөндөхгүй бол хуучин бахь байдгаараа боллоо. Ажлын цагийг багасгаж байх үед гэртээ хорионд байгаа хүүхдүүддээ цаг гаргаад их нэмэртэй байсан юм.

Avatar

Судлаач 2020-04-08 64.119.24.206

Маш сайн мэдээлэл байна. Яамныхан ч сайхан тодорхой судалгаатай байгаа юм байна. Д.Нарангэрэл маш чадварлаг мэргэжилтэн, өндөр шаардлагатай удирдах ажилтан гэж эртнээс мэднэ. За зүтгээд бай, дүү нар минь. Амжилт хүсье. Гарчгийг хараад харин пал хийтэл цочлоо. Бага л бодож бичдэг бичээч юм.

Avatar

Зочин 2020-04-08 124.158.107.6

ГАРЧИГ ЮМАА ЗӨВ БИЧ Л ДЭЭ. НИЙТ КОРОНАВИРҮСТЭЙ ХҮМҮҮС БОЛОХ 15 ХҮНЭЭС ГЭЖ БИЧИХГҮЙ БОЛ НААДАХЫГ ЧИНЬ ХҮН ХАРАХААР ШИНЭЭР 14 ХҮНД ИЛЭРСЭН МЭТЭЭР ОЙЛГОГДООД БАЙНА.

Avatar

Уншигч 2020-04-08 64.119.27.73

Харин тиймээ. Гарчиг биш байнаа. Зориуд хүмүүсийг сандраах гэж байгаа юм шиг. Энэ цаг үед ингэж болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж