Үнэт цаасны бүртгэл шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны бүртгэл шинэчлэгдлээ

Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны бүртгэлийн тухай журмыг шинэчиллээ. Ингэснээр үйл явцыг цаг хугацааны хувьд түргэвчлэх, чиг үүргийн давхардал арилгах зэрэг давуу талтайн дээр үнэт цаасны компаниудад олон боломж нээж байгаа юм. Тодруулбал, бүртгэлийн материалыг Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид нэгэн зэрэг авч, Үнэт цаасны компани танилцуулгаа хуульд заасны дагуу боловсруулсан эсэхэд Хөрөнгийн бирж, тухайн үнэт цаас бүртгэхтэй холбоотой ажиллагааг хэрхэн хийсэн бэ гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо хянаж бүртгэхээр боллоо. Энэ журмаар тухайн байгууллага үнэт цаас гаргахтай холбоотой танилцуулгыг өөрөө хянадаг болно. Мөн үнэт цаас гаргагч нь Хороонд бүртгүүлснээс хойш зургаан сарын дотор арилжаагаа явуулж дуусгадаг байсныг нэг сар болгон өөрчиллөө. Ингэснээр андеррайтерын үүрэг хариуцлага нэмэгдэж, анхны захиалгаар орсон хөрөнгө оруулагчдын хувьцаа түгжигдэхгүй байх давуу талтай юм байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж