З.Энхболдыг шалгуулахаар АТГ-т хүсэлт өгөв

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

З.Энхболдыг шалгуулахаар АТГ-т хүсэлт өгөв

З.Энхболдыг шалгуулахаар АТГ-т хүсэлт өгөв

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аар шалгуулахаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Б.Галаарид өнөөдөр /2020.04.07/ хүсэлт өглөө.

Түүнийг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгосон байж болзошгүй үндэслэлээр шалгуулах хүсэлт тавиад буй юм. Тодруулбал, Б.Галаарид 2012 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотод сувгаа цацахаар “Цалиг” нэртэй кабелийн телевизийн үйл ажиллагааг  эхлүүлсэн ч нэг жилийн дараа эрх нь дуусаж, сунгуулах шаардлагатай болсон. Энэ үеэс гарц гаргалаа хайсаар эцэст нь тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байсан З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтохтой уулзаж, улмаар телевизийнхээ 50 хувийг түүнд шилжүүлсэн. Эндээс эхлүүлээд шалгуулах шаардлагатай асуудал бий тул АТГ-т хандаад байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж