Bentley тусгай загварын автомашинаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

Bentley тусгай загварын автомашинаа танилцууллаа

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Bentley компани анхны SUV төрлийн Bentayga машиныхаа анхны загварыг танилцууллаа.

Тэд энэхүү шинэ загварын автомашинаа Холливууд дахь “Sunset Marquis” зочид буудлын цэцэрлэгт цөөн тооны хүмүүс, хэвлэлийнхэнд үзүүлсэн байна.

Энэ загвар нь 608 ширхэг үйлдвэрлэгдэж байгаагаас 75 нь Америкийн зах зээлд гарах юм. Энэхүү хамгийн хурдан гэгдэх машиныг дээдсийн хүрээний хэдхэн хүнд, давтагдашгүй загвараар гаргаж өгч байгаа юм.

Арван өнгөний сонголттой Bentayga нь зөвхөн өөрт нь зориулагдаж бүтээгдсэн зургаан литрийн “W12 twin-turbo” хөдөлгүүртэй, 600 морины чадалтай хөдөлгүүрийн дээд хурд 300 км/цаг буюу ангилал дотроо хамгийн хурданд тооцогдож байна. Үнэ нь 287,000 ам.доллар аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж