107 монгол иргэн гадаадад ял эдэлж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

107 монгол иргэн гадаадад ял эдэлж байна

Өнөөдөр Гадаад хэргийн яамнаас долоо хоног бүр зарладаг хэвлэлийн цаг мэдээллийг хийлээ. Энэ үеэр гадаадад ял эдэлж буй монгол иргэдийн сүүлийн үеийн тоо баримтыг өгсөн юм.

2015 оны 11 дүгээр сарын байдлаар хилийн чанадад 107 монгол иргэн ял эдэлж байна. Тухайлбал, 13 улсад 107 иргэн ял эдэлж байгаа аж. Харин 193 хүн хилийн чанадад гэмт хэрэгт холбогдон саатуулагджээ.

Мөн энэ үеэр Австралийн Сидней хотод хэрэгт холбогдон саатуулагдаж буй хоёр монгол иргэний талаар мэдээлэл өгсөн юм. 21 настай Б, 22 настай Т нарыг шүүх хоёр дахь шатны шүүх хурал энэ сарын 19-нд болсон байна. Улмаар нотлох баримт хангалтгүй гэж үзэн энэ хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болжээ. Одоогоор дараагийн шатны шүүх хурал тодорхой болоогүй аж.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж