Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1Жаран зургадугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх заалт, Далдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ирүүлсэн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ.

Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг өмнө нь хийхээр товлосон боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан юм. Уг хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр  хийнэ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж