Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

Монголын сэтгүүлзүйн салбарын авьяаслаг нэгэн, олонд танигдсан сэтгүүлч, бидний эрхэм түнш Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 21-нд таалал төгссөнд гүнээ харамсаж байна.

Л.Болормаа нь ардчилсан, чөлөөт, хараат бус сэтгүүлч байсан. Тэр Монголын сэтгүүл зүйн салбарт эрэн сурвалжилга, олон эх сурвалжид тулгуурласан дүн шинжилгээ зэрэг нийтлэлийн төрөл зүйлийг мэргэжлийн түвшинд хөгжүүлж, бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Тэрбээр эдийн засаг, уул уурхай, төрийн ил тод байдлын асуудлаар бичсэн түүний олон нийтлэл, ярилцлага нь олон нийтийн анхааралд хүрч чадсан юм.

Сэтгүүлч Л.Болормаагийн мэргэжлийн үйл ажиллагаа зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй өргөн хүрээтэй байсан ба нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр бүтээлүүд гаргаж байсан нь үнэ цэнтэй хэвээр үлдэх болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн баримтат кино, нийтлэлүүдээрээ нийгмийн тэгш байдал, хүүхдийн эрхийн асуудлыг чухалчлан хөндөж бодлого боловсруулагчдад хүргэж эхэлсэн нь үр дүнтэй ажлын эхлэл байсан юм. Энэ нь иргэний нийгмийнхний олон жил ярьж, хэлэлцүүлж байсан ажлыг нийтэд хүргэхэд хувь нэмэр болсон билээ.

Чадварлаг, тууштай, ажилч хичээнгүй түүний эхлүүлсэн, хийж бүтээсэн үйлс нь үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Нээлттэй Нийгэм Форум
ХБХ-ийн эцэг, эхийн холбоо
Байгалийн Баялгийн Засаглалын Хүрээлэн
ТАН эвсэл

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж