Оросын хөдөлмөр эрхлэлтийн агентлагуудын мэдээгээр өнгөрсөн гуравдугаар сард хэд хэдэн мэргэжлийн захиалга эрс буурсан байна. Тухайлбал, тогооч, рестораны үйлчлэгч, харуул, цэвэрлэгчийн захиалга буурчээ.
"Worki" агентлагийн мэдээгээр рестораны бизнестэй холбоотой бүхий л мэргэжлийн захиалга гуравдугаар сард 10 дахин буурсан байна. Сонирхолтой нь, эмнэлгийн сувилагчийн санал болгож байгаа хөлс нэмэгдсэн ч сувилагчийн орон тооны захиалга буурсныг "Worki" онцоллоо. Сувилагчийн цалингийн хэмжээ 10 орчим хувь нэмэгдэж, төвлөрсөн том хотуудад 42300 рубль болжээ.
"HeadHunter" агентлагийн хувьд ч мөн адил дүр зураг гарсан байна. Рестораны үйлчлэгч, эвент менежер, оффис менежер, зочид буудлын өрөөний үйлчлэгч, фитнесийн багш, нарийн бичгийн дарга нарын эрэлт гуравдугаар сард буурчээ.
Холбоотой мэдээ