"Covid-19"-ийн халдвар залуусын дунд өндөр байгааг анхаарууллаа | News.MN

"Covid-19"-ийн халдвар залуусын дунд өндөр байгааг анхаарууллаа

"Covid-19"-ийн халдвар залуусын дунд өндөр байгааг анхаарууллаа

"Covid-19"-ийн халдвар залуусын дунд өндөр байгааг анхаарууллаа

Залуу хүмүүсийн дунд коронавирусийн халдвар өндөр байгааг ОХУ-ын ЭМЯ анхаарууллаа. Энэ нь залуучууд халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөхгүй, олноор цугларч, салхинд гарах явдал их байгаатай холбоотой гэж ЭМЯ-ны Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Елена Малинникова хэллээ.

Ийм үзэгдэл зөвхөн Москва төдийгүй Оросын бусад бус нутагт ч түгээмэл ажиглагдаж байгаа ажээ. “Ялангуяа өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаар дулаахан, тогтуун байсан учраас хүмүүс бөөнөөрөө салхинд гарсны гор гарч байна” гэж Елена Малинникова хэллээ. Гэхдээ сүүлийн өдрүүдэд Орост илэрсэн шинэ халдварын тохиолдлууд харьцангуй хөнгөн хэлбэртэй байгаа ажээ.

2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Орост 954 шинэ тохиолдол 49 бүс нутгаас бүртгэгдсэн байна. Эдний 30 нь бага насны хүүхэд ажээ. Хамгийн олон тохиолдол Москва хотод (591 тохиолдол) бүртгэгдсэн байна. Москва хотын шинэ халдварын 85 хувь нь 65-аас доош насныхан аж. Үүнээс гадна Москва муж (82), Санкт-Петербург (35), Коми (31), Татарстан (16), Краснодарийн хязгаарт халдвар бүртгэгдлээ.

Нийт дүнгээр авч үзвэл Орост 6343 батлагдсан тохиолдол 80 бүс нутгаас бүртгэгдэж, 406 нь эдгэрч, 47 хүн нас баржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MOGEUH 2020-04-08 202.55.188.92

Mongolin anhni Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-04-08 103.229.121.158

Manai zaluuchuud ih tamhi tataj bna yaanadaa!!

Avatar

Зочин 2020-04-08 103.10.21.23

Хөөрхий дөө. Оросод амьдрал хүнд ялангуяа настайчууд тэтгэврийн хөгшчүүлийн амьдрал хэцүү байгаа. Энэ гайт Covid19 Оросын эгэл жирийн энгийн ард түмнийг битгий нэрвээсэй. Оросын эгэл хүмүүс уул нь хал нь гаднаа хайр нь дотроо гал халуун элэг зүрхтэй хүмүүс. Даанч дандаа муугын муухай удирдагч нар толгойд нь гарч байх юм. Ард түмэн сайхан сэтгэлтэй болхоор муу санаат хүмүүст нь дэндүү их боломж олдоод байдаг болов уу даа. Оросын ард түмнийг БУРХАН ивээг. GOD BLESS RUSSIA.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж