Жэксоны бээлий 100 мянган ам.доллараар зарагджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

Жэксоны бээлий 100 мянган ам.доллараар зарагджээ

Жэксоны бээлий 100 мянган ам.доллараар зарагджээ

Попын хаан нэрээр мөнхөрсөн алдарт дуучин Майкл Жэксоны өмсч байсан цагаан өнгийн, болор шигтгээ бүхий бээлий өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Техас мужид болсон дуудлага худалдаагаар 100 гаруй мянган ам.доллараар зарагджээ.

Бээлийг нэрээ нууцалсан худалдан авагч 104,286 ам.доллароор худалдаж авсан ба Жэксон уг бээлийг анх 1998 онд НҮБ-ын Хүүхдийн санд хандивласан болохыг батлах бичиг ба дуучны үүсгэн байгуулсан MJJ продакшн компанийн дугтуйн хамт гардан авсан байна.

Энэ бээлийг Майкл Жэксон 1987 оны есдүгээр сараас 1989 оны нэгдүгээр сар хүртэл үргэлжилсэн анхны бие даасан “Bad Tour” аялан тоглолтынхоо үеэр болон дууны клипэндээ өмсч дуулж байсан аж.

2009 онд Хонгконгийн бизнесмен, тэрбумтан, Хоффман Ма мөн Жэксоны хэрэглэж байсан, дээрхтэй адил цагаан өнгийн бээлийг 350 мянган ам.доллараар худалдан авч байжээ.

Эх сурвалж: Liveformusic.com

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж