Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын хэрэг эрхлэх газар болон төв хорооны Улстөрийн товчооны гишүүн, Ардын армийн дэд маршал Чхве Рён Хэг албан тушаалаас нь огцруулж, хөдөө “цөлжээ”. Чхве Рён Хэг энэ 11 дүгээр сарын эхээр хөдөөний нэгэн ферм рүү илгээж, өөрийгөө хүмүүжүүлэхийг тушаасан гэнэ. Өмнөд Солонгосын тагнуулын албанаас мэдээлснээр Чхве Рён Хэг цахилгаан станцын усны туннель нурсан хэрэгтэй холбогдуулан шийтгэсэн аж. Чхве Рён Хэг Хойд Солонгосын Янган аймаг дахь цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажилд хариуцлага алдсанд буруутгажээ.
Ким Чен Ун 2013 онд хүргэн ах Жан Сун Тэкийг цаазаалснаас хойш Чхве Рён Хэ Хойд Солонгосын хоёр дахь хүчирхэг хүнээр нэрлэгдэх болсон аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS