Гэртээ сайн энерги бий болгох зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

Гэртээ сайн энерги бий болгох зөвлөмж

* Ус муугаас гадна сайн юмыг ч бас урсгаад гаргах тул усанд орж байхдаа бүү дуулаарай. 90% хүртэл мөнгөжүүлсэн усанд орох нь бүр ч илүү таатай байх болно. Анагаах шидтэй гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан юм шүү. Ийм уснаас багаханыг хувинтай усанд хийгээд гэр орондоо цэвэрлэгээ хийвэл бүр сайн. Усанд орохдоо ч банндаа хийхэд таатай мэдрэмж төрүүлнэ.

* Ундны усыг хэрэглэхээсээ өмнө нэг савнаас нөгөө рүү нь яаралгүй аажуу юүлэх нь усыг энергижүүлэх бас нэг арга. Ямар ч өвчний үед ийм ус их тустай.

* Хааяа саунд орох их сайн гэдэг. Гэвч тэнд орсон хүн бүрийн биеэс гарах муу муухай энерги цугларсан байгаа тул их сайн цэвэрлэгээ, ариутгал хийгдсэн байх ёстойг анхаараарай.

* Ямар нэг төмөр эд зүйлсийн дуу муу энергийг хөөдөг, эргэн тойрон орчин болон хүний биеийг зөв зохицолд байлгадаг гэдэг.

* Хүмүүсийн мэдрэмж, туршлагаас харахад сүмийн хонхны чанга биш атлаа нэг хэмийн сонихон дуу хүний сэтгэлд нэгийг бодогдуулахаас гадна тэр муу бодлыг сарниаж, муу муухай бүхнийг хөөн зайлуулдаг гэдэг. Сүм хийдийн ойр элдэв хорхой шавьж, мэрэгчин амьтад харагддаггүй нь ийм учиртай.

* Чанга чимээ, хурц гэрэл ч мөн муу юмыг зайлуулдаг гэж эртний европын орнуудад үздэг байжээ.

* Гал муу энергийг саармагжуулдаг гэж үздэг тул шашин зан үйлийн элдэв ёслолууд ихэвчлэн галтай хийгддэг. Эрт цагт элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж мал адгуусаа болон хүүхдүүдээ хүртэл галаар ариусгадаг байжээ.

* Шөнө унтаж чадахгүй, нойр хулжаад байх нь ор байрлах газар чинь муу энерги байгаагийн шинж. Лаа бариад үзэхэд андашгүй. Лааны дөл сүүмэлзэж шажигнаад нэг л тогтуун биш байгаа нь энд ариусгал хэрэгтэйг сануулж байгаа хэрэг. Цагаан өнгийн лаа цэвэрлэж, улаан өнгийн лаа энергээр цэнэглэж өгдөг.

* Шатаж буй зомгол, эсвэл ямар нэг модны хуурай мөчир зэргийг шатаагаад гэр орон дотуураа цагийн зүүний дагуу тойрог хий. Булан тохой болон хаалганы ойролцоо хэсэгхэн саатаж зогсоорой.

* Олон үндэстэн ястан эрт дээр цагаас сармис гэртээ өлгөн, муу муухайг хөөн зайлуулдаг шидэнд нь итгэдэг. Сэтгэлд таагүй газар сармисыг бүтнээр нь тавиад гурав хонуулж, дараа нь гэрээсээ хол шатаадаг. Нойр хулжаад байвал сармис жижиглэж толгойныхоо ойролцоо тавьдаг ч гэж ярьдаг.

* Ер нь ганц сармис ч биш, сонгины үнэр орчин тойрноо халдваргүйжүүлдэг гэж анагаах ухаанд үздэг.

* Сэтгэлд жихүүдэс төрүүлсэн, нүдэнд нэг л эвгүй харагдах аливаа зүйлсээс зайлсхийж явах хэрэгтэй. Энэ нь өөрийгөө хамгаалж байгаа явдал.

* Аливаа шинэ хувцас, эд юмсыг арц хүжээр ариусгаж, хувцсыг ядаж индүүдэж байж өмсөж занших хэрэгтэй.

* Сэтгэлд нэг сэжиг, таагүй мэдрэмж төрүүлэх эд юмыг мэддэг маани тарниа уншингаа нүцгэн гараараа биш бээлий хийж, эсвэл юмаар жийрэглэж бариад гэрээсээ гарга. Холхон аваачиж газар гортиг татаж байгаад шатаагаарай. Барьсан эд юм, бээлийгээ хамт шатаа. Дараа нь эргэж харахгүй, хэн нэгэнтэй юм ярилгүй гэртээ орж гараа сайтар угаан, өөрийгөө ариутгаарай.

* Гэрээ муу энергээс цэвэрлэж ариутгахын тулд дараах эд зүйлсийг гэртээ байлгах хэрэггүй. Мөн бусад анхаарах зүйлсийг бичлээ. Үүнд:

  • Хагарсан цуурсан шил шаазан эд юмс

  • урагдаж цоорсон эсвэл хэн нэгний эзэнгүй юмс

  • осолд орсон, өвчтэй, нас барсан хүний хэрэглэж байсан хувцас, эд юмс

  • Талийгаачдын зургийг ил, эсвэл амьд хүмүүсийнхтэй зэрэгцүүлж тавихгүй

  • Шашны ном, эд зүйлийг буруу харуулж тавьж болохгүй

  • Ширээн дээр дутуу идсэн, эсвэл хоолны үлдэгдэл тавьж хонуулахгүй

  • Угаагаагүй бохир аяга, сав суулга хонуулах муу

  • Хайч ангайлгаж тавих муу

  • Хутга мэсний төрлийн зүйлийг үзүүрийг нь гэр лүүгээ харуулж тавих муу

  • Уранхай цоорхой, эвдэрхий эд юмс байлгах хэрэггүй

  • Хуурамч, хулгайн юмс бүр ч хэрэггүй

  • Бусдын үнэт эдлэл байлгах хэрэггүй

  • Эд юмс эзнийхээ муу энергийг тээж явдаг тул харамсалтай, эсвэл эмгэнэлтэйгээр амь үрэгдсэн зохиогчийн урлагийн бүтээл дэмий юм.

Бусдын нүдний хороос сэргийлж манайхны ярьдаг шиг цагаан, хар хэл амнаас сэргийлж шинэ байр сууцанд орох, сүр дуулиантай найр хурим хийх, гэр бүлийн ямар нэг хэрүүл маргааны дараа орон гэрээ заавал ч үгүй ариусгаж байх хэрэгтэй. Зочид олноороо цуглардаг, гэр бүлийнхэн олноороо цугларч хоорондын ажил хэргээ шийддэг бол тухай бүр гэр орондоо цэвэрлэгээ ариутгал хийж байх ёстой.

Эх сурвалж: Далд ертөнц

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж