ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд covid-19 өвчний 1,154 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн уг өвчний улмаас нас баржээ. Энэ нь гуравдугаар сарын 2-ны өдөр анхны халдвар бүртгэгдсэнээс хойшхи нэг хоногт хамгийн их халдвар бүртгэгдсэн өдөр болж байна.
Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 7,497 болсон бол нас барагсдын тоо 58 болж нэмэгджээ. Харин эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 494 болжээ.
Тус улсын нийт 89 бүс нутгийн 81-д халдвар бүртгэгдээд байгаа ба нийслэл Москва хот халдварын голомт болоод байна. Москва хотод сүүлд 697 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын гуравны хоёр нь Москва хотод бүртгэгдээд байгаа юм.
Эх сурвалж: MOSCOW TIMES
Холбоотой мэдээ