Эрдэмтэд маск хийхэд хамгийн тохиромжтой материалуудыг онцолжээ | News.MN

Эрдэмтэд маск хийхэд хамгийн тохиромжтой материалуудыг онцолжээ

Эрдэмтэд маск хийхэд хамгийн тохиромжтой материалуудыг онцолжээ

Эрдэмтэд маск хийхэд хамгийн тохиромжтой материалуудыг онцолжээ

АНУ-ын Халдварт өвчин судлал, сэргийллийн төв сүүлийн үед өвчтэй, өвчгүй хамаагүй бүх хүн маск зүүхийг ард иргэддээ зөвлөх болсон билээ. Тэгэхдээ зориулалтын хамгаалалтын маскыг эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хамгийн эрсдэл өндөртэй хүмүүст хүрэлцээтэй байлгахын тулд энгийн иргэд даавуугаар маск хийж зүүхийг зөвлөсөн. Гэтэл бүх даавуу ижил чанартай биш аж. Олон орны эрдэмтэд гар аргаар маск хийхэд хамгийн аюулгүй, тохиромжтой буюу шүүх чадвар сайтай материалуудыг ийнхүү онцолжээ.

Энгийн нэг давхар маск өвчтэй хүний ханиах, найтаах зэрэг орчинд тарах дуслуудыг хаахад үр дүнтэй. Гэвч хүмүүст халдварыг тараадаггүй бус нэвтрүүлдэггүй маск хамгийн их хэрэгтэй байгаа билээ. АНУ-ын Халдварт өвчин судлал, сэргийллийн төв сүүлийн үед гарын доорх материалаар хэрхэн чанарын шаардлага хангасан маск хийхийг заасан зөвлөмжүүд нийтэлж байгаа билээ. Тэд гэртээ резин болон алчуур, кофений шүүлтүүр ашиглан вирусийг гаднаас ч, дотроосоо ч нэвтрүүлэхээргүй маск хийхийг заажээ.

Гэхдээ маск зүүх нь халдвар авах эрсдэлийг бүрмөсөн хааж чадахгүй, хамгаалалт болно гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. “Маск зүүсэн гэдэг нь та эргээд олон нийттэй харилцаж, амралт, зугаалгаар явж, үдэшлэгт очиж болно гэсэн үг биш. Хөл хорионы үед зайлшгүй шаардлагаар гадагшаа гарахдаа маск зүүснээр халдвар авах эрсдэл багасна л гэсэн үг” хэмээн доктор Дебөра Биркс ярьжээ.

Мөн судалгаанаас үзэхэд хөвөн даавуу хамгийн олон буюу 180 төрлийн нян, вирусийг үл нэвтрүүлсэн байна. Харин эсрэгээр хамгийн найдваргүй материал нь энгийн нусны алчуурын материал байж. Гэхдээ тус материалыг кофены шүүлтүүр зэрэг материалтай хавсарган хэрэглэвэл хөвөн даавуунаас илүү найдвартай хамгаалалт болж чадах аж.

Мөн  туршилтын үр дүнд энгийн дэрний уут, унтлагын хувцасны материал хамгийн үр дүнтэй хамгаалалт болж чадахыг баталжээ. Тухайлбал дэрний уут, унтлагын хувцасны материалыг дөрөв давхарлан нугалахад элдэв нян, вирусийг 60 хувь шүүсэн гэнэ. Мөн тоос сорогчийн шүүлтүүр нян, вирусийг маш сайн шүүдэг болохыг тогтоожээ. Харьцуулж үзвэл энгийн маск 62-65 хувь, эмнэлгийн зориулалтын N95 маск 95 хувь шүүдэг байна.

Мөн бусад материалаар маск хийж зүүх гэж байгаа бол түүнийгээ гэрэлд барьж үзэхийг мэргэжилтнүүд зөвлөжээ. Хэрвээ тухайн материалыг гэрэлд барихад гэрэл их нэвтэрч байвал тус материал тийм ч найдвартай гэсэн үг биш аж.

Мэргэжилтнүүд хүмүүсийг одоохондоо илүү нарийн судалгаа хийтэл маскаа энгийн угаалгын нунтгаас илүү цайруулагч гэх мэт бодисоор угааж байхыг зөвлөсөн байна. Мөн ямар ч материалаар хийсэн маскыг дор хаяж 75 хэмийн халуун усанд угаавал ихэнх ханиадны вирус устдаг аж. Мөн хлор, устөрөгч агуулсан бүтээгдэхүүн, спирт хамгийн үр дүнтэй ариутгалын бодис гэнэ.

Иймд та бүхэн өөртөө маск хийж зүүхдээ аль болох зузаан,чанга материал сонгож, аль чадахаараа халуун усаар угаан, бүрэн хатааж хэрэглэхийн зэрэгцээ маскаа угаасны дараа үргэлж гараа угааж байгаарай.

Эх сурвалж: REFINERY29.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-07 64.119.20.113

Бандаашаа шууд толгойдоо угласан нь дээр дээ.

Avatar

zochin 2020-04-07 103.212.119.40

bas noiton deer ni tsever gadarguu deer haluun induugeer induudeh heregtei

Avatar

ezochin 2020-04-07 202.126.89.56

Nyarai huuhdiin oros olgiinii daavuu bol hovon daavuu uchraas sain boloh baih aa

Avatar

Зочин 2020-04-07 88.18.95.245

Би джеанснаар оёсоон.тогооны бариул шиг юм болсон шүү

Avatar

Зочин 2020-04-07 202.9.47.23

хаха

Avatar

Зочин 2020-04-07 202.9.47.23

би шинэ дэрний уутны материалаараа маск анх оёж зүүсэн амьсгалахад маш таатай орос даавуу л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж