Дуучин Б.Сарантуяагийн мартагдашгүй дурсамж | News.MN

Дуучин Б.Сарантуяагийн мартагдашгүй дурсамж

Дуучин Б.Сарантуяагийн мартагдашгүй дурсамж

Дуучин Б.Сарантуяагийн мартагдашгүй дурсамж

Монгол Улсын Гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяа 16 жилийн дараа өөрийн үнэнч фентэйгээ уулзжээ. Тэрбээр 2003 онд Ховд аймгийн Дарви суманд “Би жаргалтай” аялан тоглолтоор явж байхдаа зам дагуу таарсан гурван жаалыг гэрт нь дөхүүлж, дурсгалын зураг татуулсан байна. Гэтэл түүний нэг жилийн өмнө хийсэн “Амьдрал” аялан тоглолтын үеэр гурван жаалыг нэг нь анх уулзаж байсан түүхээ ярьж, дахин дурсгалын зураг авахуулжээ.

Поп хатагтай Б.Сарантуяа энэ тухайгаа  “Би 2003 онд Ховд аймгийн Дарви суманд “Би жаргалтай” аялан тоглолтоор явж байхдаа таарсан юм. Тухайн үед орой болж байсан шиг санагдаж байна. Зам дагуу хичээлээ тараад явж байгаа гурван хүүтэй таарч, гэрт нь дөхүүлж өгсөн. Тэгээд би “За хэний машинд суусан хүүхдүүд вэ” гэсэн чинь нөгөө гурав маань андуураад л “Ариунаа эгч, Сараа эгч” гээд намайг танихгүй байсан. Тэр үед би саравчтай малгай өмсчихсөн, нүүрээ будаагүй шахуу л явсан. Тэгээд “Та нар дуучин Б.Сарантуяагийн аялан тоглолтын машинд суусан байна шүү” гэж хэлээд уран бүтээлийнхээ плакат өгч, хамт дурсгалын зургаа авахуулсан түүхтэй. Миний хувьд тэр бяцхан хүүхдүүдийн зүрхэнд мартагдаагүй, баярын оч үлдээсэн учраас 16 жилийн дараа санан санан байж тоглолтыг маань зорьж ирсэн нь маш сайхан санагдсан.

Сүүлд 2019 оны дөрөвдүгээр сард “Амьдрал” аялан тоглолтоор Ховд аймгийн Зэрэг суманд очиход нөгөө гурван жаалын маань нэг нь надтай анх уулзсан тухайгаа ярьсан. “Тухайн үедээ харуй бүрийд хүүхдүүдийг дулаахан машиндаа суулгаж, гэрт нь дөхүүлж, дуучин эгчтэй дурсгалын зургаа татуулсан нь сэтгэл зүрхэнд тод дурсамж болж үлдсэн” гэдгийг хэлж байсан. Би тэр зургаа сайн санадаг юм. Учир нь тэр зураг миний гэрэл зургийн үзэсгэлэнд орж байсан. Нээрээ л тэр зургийн дахин харсан хар эрээн хувцастай жаал ханагар том залуу болсон байна лээ. Надад маш сайхан санагдсан. Үнэнч фенүүд маань бүр хүүхэд наснаасаа миний дууг сонсч, тоглолтыг маань зорин ирж байгаа нь маш сайхан байлаа” гэсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-07 202.70.37.34

Тун сайхан залуу болж нэг ороод гараач

Avatar

Зочин 2020-04-07 202.21.108.253

cham deer uu

Avatar

Zochin 2020-04-07 139.5.219.87

Saihan duuchin min amidraliin jamaar utulj bn daa…

Avatar

зууны манлай дуучин 2020-04-07 49.0.212.45

сарантуяа фэнүүддээ үнэнч. ямар ч тохиолдолд дандаа сайн дуулдаг гэдэг. зарим дуучин хоёр хоолой гаргаж заримдаа сайн, заримдаа муу дуулж гурилдаж халтуурддаг бол сарантуяа тэгдэггүй. дандаа сайн дуулдаг.

Avatar

Зочин 2020-04-07 49.0.212.45

намал өөлхөн юмбээ.

Avatar

Зочин 2020-04-07 100.15.93.159

Болгооижтой байгаарай.Нялх ногоо зулгаадаг эмээ нар их болсон шүү

Avatar

/*-*/ 2020-04-07 49.0.212.80

Зурган дээр машин нь жоохон өвгөдөөд байнаа

Avatar

Зочин 2020-04-07 103.212.119.108

2003 ond od mashin bailaa odooch gologdohgyi unaa shuu, mashiniig puruuseer tosooloh hereggyidee huuheed!

Avatar

Зочин 2020-04-07 202.9.46.150

Сайхан дурсамж

Avatar

zochin 2020-04-07 203.91.115.244

Сайхан хос харагдана

Avatar

Зочин 2020-04-07 202.9.47.23

ахахахаха эмээ хацар нь унжаад арай хөгшдөх юм шиг байна аа

Avatar

Зочин 2020-04-07 88.18.95.245

Чи хөгшрөхгүй юу?!

Avatar

/*-*/ 2020-04-07 49.0.212.80

Хөгшрөхгүй, цэл залуугаараа чадарна гэсэн

Avatar

Зочин 2020-04-07 202.179.31.114

Нүгэл гэм,

Avatar

/*-*/ 2020-04-07 49.0.212.80

Буян гэм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж