&#34ИУ-ын эсрэг жинхэнэ дэлхийн дайн эхэлж байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

&#34ИУ-ын эсрэг жинхэнэ дэлхийн дайн эхэлж байна&#34

Франсуа Олланд

Фото:  AP Photo/Michel Euler, Pool

 

Кремлийн хэвлэлийн албаны мэдээллээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Францын лидер Франсуа Олландыг Москвад хүлээн авч терроризмтай хийх тэмцлийнхээ үйл ажиллагааг зохицуулах талаар ярилцах гэнэ. Елисейн ордны мэдээлснээр Олланд энэ 24-ний өдөр Вашингтонд Барак Обаматай хэлэлцээ хийх юм. Эдгээр айлчлалуудын талаар дэлхийн хэвлэл мэдээллээр хэрхэн бичнэ вэ?

 

Франц

 

ОХУ ба Ассадын дэглэмийн эсрэг Парис үлгэрлэл үзүүлж байна. “Исламын улсын” эсрэг Путинтэй эвсэлдэх арга олж эхэллээ” хэмээн Liberation бичжээ.

"Олон улсын том эвсэл байгуулахын төлөө Франсуа Олландын зогсож байгаа нь аажмаар бодит байдал руугаа дөхөж байна. Францын ерөнхийлөгч мягмар гаригт Вашингтонд айлчлаад дараа нь Москвад очно. Олланд хоёр том орны лидерүүдтэй уулзан хэлэлцээр явуулах юм. Гэхдээ эдгээр орд нуудын лидерүүд  цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлээд эхэлсэн байгаа” хэмээн сонинд бичжээ.

 

“Талуудын байр суурь ойртож байгаа ч  улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, Ассадын цаашдын хувь заяаны асуудал гол хэвээр үлдэж байна. Вашингтон зохицуулалтын гол шаардлага нь Асадын огцролт гэж байснаа зогсоогоод байна. Парис ч гэсэн тэр пракматик алхамыг зөвшөөрсөн байгаа. Гэхдээ л хоёр орон  Сирийн ирээдүйг Ассадтай холбох хүсэлгүй хэвээр байна.” гэж сонин үргэлжлүүлэн өгүүлжээ.

 

"Францын ерөнхийлөгч  Исламын улсын эсрэг цорын ганц, өргөн эвсэл байгуулахын төлөө байгаа юм. Гэвч хэдэн сарын турш энэ зорилгыг хэрэгжүүлэх оролдлого нь их гүрнүүдийн  болон бүс нутгийн лидерүүдийн зөрөлдөөнтэй Сирийн сонирхлын үүднээс урагшлахгүй байна. Сүүлчийн Парисын террор эсвэл 2001 оны есдүгээр сарын 11-ний эмгэнэл нь саад хоригийн бүхэл бүтэн бэрхшээл тотгорыг  арилгах чадвартай юм. Одоо АНУ ба Францын байр суурь их ойрхон ч гэсэн  амжилттай төгсгөлд хүргэнэ  гэсэн баталгаагүй, дипломат санаачилгыг  Франц эхлүүллээ. Барак Обамагийн тодорхой хэмжээний хязгаарлалттай явуулж ирсэн цэргийн ажиллагааны хүчээ нэмэгдүүлэхийг Америкт үнэмшүүлэн ятгах хэрэг Парист ирээд байна" энэ сонин өөр нэг өгүүлэлдээ бичжээ.

 

Ерөнхийлөгч Олланд АНУ-ын ерөнхийлөгчтэй Обама, Оросын лидер Владимир Путинтэй хэлэлцээ явуулахын төлөө явлаа гэж Le Monde сонин бичээд, “Сирийн замбараагүй байдлын гол буруутан нь Башар Ассад гэсэн яриа байхгүй болсон, тэр нь исламын хөдөлгөөний эсрэг үр дүнтэй тэмцэл явуулахад саад гэж хэлэгдэхгүй байгаа” хэмээн онцолжээ.

 

"Исламын улс бүлэглэлийн эсрэг жинхэнэ дэлхийн дайн эхэлж байна. Францад хийгдсэн  сүүлийн террорын цочролын үр дүнд Франц, ОХУ, АНУ Сири дэх агаарын довтолгооноо идэвхжүүлж байна. Гэхдээ тэд тус бүртээ эдгээр цохилтыг хангалтгүй гэж үзэж байгаа юм. Эхэлж буй үе нь Франсуа Олландыг нэгдсэн эвсэл байгуулах ирээдүйд тэргүүлэх байранд авчирч байна. Дэвид Кемэрон, Барак Обама, Владимир Путин, Ангела Меркель нартай хэлэлцээ явуулах ажил Олландад тулж ирээд байна. Бүтэн долоо хоног үргэлжлэх цэргийн зөвлөл нь үл итгэлцэх байдлыг даван туулж, Ойрхи Дорнодыг шаналан тарчлааж, Баруунд террорын айдсыг авчрахаар оролдож байгаа тэр бүдүүлэг бүлгийг устгах ерөнхий нэгдмэл байр сууринд хүргэх ёстой. Парис энд үлгэр үзүүлэн Орос болон Ассадын дэглэмд хандах хандлагаа өөрчилж байна. Өнөөдөр хэн нь дайсан бэ гэдгийг тогтоох нь чухал хэмээн Фигаро сонин бичжээ. Үүний тулд Франц АНУ, ба Барууны түншүүддээ итгүүлэх ёстой болж байна. “Обама  Исламын улсын эсрэг үгээ чангалж байгаа ч тайван сууж байна” хэмээн мөн өгүүлсэн байна. Обама сандралд автахгүй байхыг улс орнуудад уриалав. Тэрээр Сирийн ирээдүйн асуудлыг тодорхой болтол  цэргийн хүчинд тулгуурлах хүсэлгүй байгаа юм.

 

"Дайны эхнээс Францын дипломатууд Сирийн үнэлгээндээ гурван алдааг гаргажээ. Тэд эхлээд Башар Ассадын дэглэм амархан унана гэж тооцсон юм. Францын тэр алдааг нь АНУ давтсан байлаа. Хоёр дахь алдаа нь төвийг сахисан сөрөг хүчинд түшиглэсэн явдал. Тэдний  орон нутгийн нөлөөг нь Исламын улс ба “Жебхат ан-Нусла” бүлэглэл үйлдлээрээ бараг үгүй болгожээ. Гурав дахь алдаа нь Исламын улс ч биш, Ассад ч биш гэж үзсэн явдал юм. Үүний үр дүнд Исламын улсын нөлөөгөө нэмэгдүүлж, Ираны тусламж дэглэмд ирсэн бөгөөд Оросын цэргийн оролцоо нь Сирийн дэглэмийг  хэсэг хугацаанд авраад байна” хэмээн Figaro тэмдэглэв.

 

"Парист үйлдэгдсэн террор Франсуа Олландыг бодлогодоо хүчтэй эргэлт хийхэд хүргэлээ. Франц хэсэг зуур Ассадыг үлдээн хамаг хүчээ Исламын улсыг устгахад хүргэлээ” хэмээн Le Point сонин бичив.

 

АНУ

 

"Сирийн хямрал ОХУ-ын байр суурийг бэхжүүллээ.”

 

NPR радио станц: "Парист хийгдсэн аллагын дараа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд “Исламын улсын” эсрэг өргөн эвсэл байгуулан тэндээ АНУ, Франц, Оросыг нэгтгэхийг хүсч байна”.

 

 

Олланд эхлээд Обаматай, дараа нь Путинтэй уулзана. Обамагаас Оростой хамтрах ирээдүйн талаар асуухад нь Оросын байр суурь өөрчлөгдөж болох юм. Түүнийг бид нарийн мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна.

 

Bloomberg АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Исламын улстай тэмцэх өргөн эвслийг Оростой байгуулахыг яаарахгүй байна гэв. Орос Сирийн асуудлаар стратегийн шийдвэрээ гаргах хэрэгтэй хэмээн ерөнхийлөгч Обама мэдэгдсэн байгаа. Дараагийн хэдэн долоо хоногт Владимир Путин Ассадын дэглэмийг дэмжихгүй гэдгээ харуулах ёстой болж байна. Харин Олланд Оросын агаарын хөлгийг сүйрүүлсэний дургүйцлийг ашиглан хэт даврагчдын эсрэг хүчтэй эвсэл байгуулахын төлөө хөдөлж эхэллээ гэж агентлаг  онцолжээ.

 

The Wall Street Journal: "Парисын аллагууд, Оросын онгоцыг дэлбэлсэн хэрэг зэрэг нь Москва ба Барууны хооронд холбоотон болох замыг нээлээ. Гэхдээ ойртохын тулд ямар нэгэн үйлдэл хэрэгтэй байх. Барууны олон улстөрчид Крымыг нэгтгэсэн, Украины салан тусгаарлагчдыг дэмжиж байгааг орхиж болохгүй гэдэг… Сирийн талаар ч  дипломат  зөрөлдөөн байсаар байна. Талууд харилцан буулт хийх шаардлагатай гэж Европын дипломатууд үзэж байгаа. Сирийн хямрал нь Оросын байр суурийг бэхжүүлсэн. Гэсэн ч Парисын аллагын дараа Исламын улсын эсрэг ямар ч түншийг хамтрах жагсаалтаа оруулах ёстой гэсэн ойлголт Парист суужээ гэж сонинд бичжээ.

 

Их Британи

 

"Москва, Вашингтон хоёр Сири дэх тэргүүлэх зорилгуудаа эргэн харж байна "

 

Financial Times (FT): "Франсуа Олланд Цагаан ордонд айлчлахдаа Исламын улсын цэргийн хүчээ нэмэгдүүлэхийг АНУ-аас гуйх юм. Парисын аллагын дараа Францын ерөнхийлөгч дипломат довтолгооныг хийж байна. Тэрээр долоо хоногийн дотор өргөн эвслийг ИУ-ын эсрэг байгуулах хүсэлтэй. Террористууд 130 хүнийг Парист хөнөөсөн нь Европ даяар түгшүүр дохиог өгсөн юм.

 

Францын лидерийн хэлэлцээр нь НҮБ-ын “Исламын улстай тэмцэх шаардлагатай бүх арга хэмжээ авахыг дэлхийд уриалсан тогтоолын дараа явагдах юм. Оростой хамтрах болсон нь Сирийн мухардлаас гарах найдлыг өгч байна хэмээн энэ сонин онцолжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж