Сон Хын-Мин Өмнөд Солонгост тэнгисийн цэргийн бэлтгэлд хамрагдана | News.MN

Сон Хын-Мин Өмнөд Солонгост тэнгисийн цэргийн бэлтгэлд хамрагдана

Сон Хын-Мин Өмнөд Солонгост тэнгисийн цэргийн бэлтгэлд хамрагдана

Сон Хын-Мин Өмнөд Солонгост тэнгисийн цэргийн бэлтгэлд хамрагдана

Английн Тоттенхэм Хотспур багийн Өмнөд Солонгос довтлогч Сон Хын-Мин эх орондоо цэргийн бэлтгэлд хамрагдах болсныг түүний агент Сон Сын-Хюк мэдээлжээ. Тэрбээр “Сон 14 хоногийн тусгаарлалтаа дуусгаад Чэжү арал руу дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэх тэнгисийн цэргийн 9-р бригадын анхан шатны цэргийн бэлтгэлд гурван долоон хоногийн турш хамрагдана” хэмээжээ.

Сон Хын-Мин өнгөрөгч гуравдугаар сард Английн Премьер лиг түр хугацаанд зогссон учир эх орондоо эргэн ирж одоогийн байдлаар 14 хоногийн турш тусгаарлагдаад байгаа аж.

Өдгөө 27 настай тэрбээр өнгөрөгч 2018 онд Азийн наадамд Өмнөд Солонгос улсынхаа хөлбөмбөгийн шигшээ багтай хамт түрүүлснээр цэргийн алба хаах үүргээсээ чөлөөлөгдсөн. Гэвч хуулийнхаа дагуу дөрвөн долоон хоногийн турш энгийн цэргийн бэлтгэлд эсвэл гурван долоо хоногийн турш тэнгисийн цэргийн бэлтгэлд хамрагдах ёстой ажээ.

Өмнөд Солонгос улсад 18-35 насны цэргийн албанд тэнцэх эрүүл чийрэг биетэй эрэгтэй хүмүүс хамгийн багадаа 21 сарын турш цэргийн алба хаах хуультай.

Сон Хын Мин энэ улиралд Английн Премьер лигт 9 гоол оруулж, 7 дамжуулалт өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-07 122.201.26.172

Энэ хуулийг Монгол улсад хэрэгжүүлэх хэрэгтэй байна даа.

Avatar

монгол хүн 2020-04-07 202.21.108.150

Хууль шиг хуультай улс шиг улс орнуудыг харахаар атаархах юм. Монгол шиг гурилан хуультай, идэмхий төр засагтай тэнэг юмнуудыг ямар улс гэхэвдэ, зүгээрл гутамшиг

Avatar

zochin 2020-04-07 103.212.119.40

mundag um aa, huuli gej iim l baidag baih ni, baharhmaar um

Avatar

Гэрийн эзэгтэй 2020-04-07 66.181.182.128

Монголчууд ч гэсэн залуусаа 35 нас хүртэл цэргийн албанд явуулмаар юм. Залуучууд цэргийн алба хааснаар сахилга бат, тэсвэр тэвчээрт суралцаж, төлөвшиж, эр хүнийхээ сүр сүлд хийморийг дээшлүүлэх нь төлөв алсдаа амьдралд нь их түшиг тулгуур болно.

Avatar

Зочин 2020-04-07 27.123.214.2

Хуультай улс гоё юмаа. Ийм байж улс нь улс шиг , эр хүн хүн эр хүн шиг болдог байх даа. Дээр үед Монголчууд ийм байсан гэсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж