100 буудалт даамын ДАШТ маргааш өндөрлөнө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

100 буудалт даамын ДАШТ маргааш өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

100 буудалт даамын ДАШТ маргааш өндөрлөнө

Голландын Эммен хотноо болж буй 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн ДАШТ өндөрлөхөд хоёр өргийн тоглолт үлдлээ. Таван тивийн шилдэг 20 тоглогч тойргийн журмаар өрсөлдөж байгаагаас 17 өргийн дараах байдлаар 23 оноогоор дэлхийн аварга ОХУ-ын Александр Георгиев тэргүүлсэн хэвээр байгаа бол Голландын хоёр даамчин 21 оноогоор удаалж байна. Харин манай улсаас Ази тивийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Дөлийн Эрдэнэбилэг 14, Ази тивийн аварга, улсын зургаан удаагийн аварга, их мастер Ганбаатарын Ганжаргал 19-р байрт бичигдэж байна. Д.Эрдэнэбилэгийн хувьд 1 хожил, 12 тэнцээ, 4 хожигдолтой, Г.Ганжаргал 13 тэнцээ, 4 хожигдолтой явна.

Тэмцээний дүн: www.wcdraughts.com

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-24 43.242.242.59

Дэлхийн шидэг 20-д орно гэдэг сайн л байна. Харин дахиад нэг хожил авах хэрэгтэй байна даа