Коронавирусийн халдварыг тарааж байна гэх бичлэг цацсан бүсгүйг хайж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

Коронавирусийн халдварыг тарааж байна гэх бичлэг цацсан бүсгүйг хайж байна

Коронавирусийн халдварыг тарааж байна гэх бичлэг цацсан бүсгүйг хайж байна

Техасын цагдаа нар ард иргэдээсээ “Би коронавирусийн халдвар авсан, халдвараа тарааж байна” хэмээн ярьсан эмэгтэйг олоход туслахыг хүсчээ. Цагдаа нар эмэгтэйг олдонгуут олон хүний амь насыг эрсдэлд оруулсан, заналхийлсэн хэргээр ял оноох гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт нэгэн бүсгүй өөрийн Snapchat-даа хэд хэдэн санаа зовоомоор бичлэг нийтэлжээ. Цагдаа нар түүнийг 18 настай Лоррайне Марадиага хэмээн таньсан бөгөөд өдгөө эрэн сурвалжилж байгаа гэнэ. Тэрбээр нэгэн бичлэг дээрээ “Би яг одоо Валмарт дэлгүүрт байна. Би энд байгаа бүх хүнд халдвар тараана. Учир нь би үхвэл та нар ч бүгд үхэх ёстой” хэмээн ярьжээ. Мөн өөр нэг бичлэг дээр Марадиага машинд сууж байх бөгөөд сувилагч “та шинжилгээний хариу гартал гэртээ байж болно” гэх зөвлөгөө өгсөн нь дуулдана. Тэр өдөртөө нийтэлсэн өөр нэг бичлэг дээр Марадиага камерлүү ханиагаад “Хэрвээ та халдвар авахыг хүсч байвал надтай холбогдоорой” гэжээ.

Цагдаагийн газар Марадиага үнэхээр халдвар авсан болон бусдыг хорлох санаа агуулсан эсэхийг тодорхой болгоогүй ч үйлдэл нь маш ноцтой хэмээн үзэж байгаа аж. Цагдаа нар охины гэрт очсон ч эзгүй байсан тул одоог хүртэл хайсаар байгаа гэнэ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр тус хэрэгт мөрдөгчид болон тагнуулынхан хамтран ажиллахаар болжээ.

Эх сурвалж: HUFFPOST.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж