Хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид Богд хааны ордон музейд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

Хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид Богд хааны ордон музейд зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболдын урилгаар Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2015.11.24/ Богд хааны ордон музейд зочиллоо.

Хатагтай Янь Зюньчи болон төлөөлөгчид Богд хааны ордон музейн зуны болон өвлийн өргөөнүүдтэй танилцаж, музейд байрлах эртний ховор нандин үзмэрүүдийг үзэж сонирхлоо.

1639-1924 он хүртэл 285 жилийн хугацаанд Монголд “Богд хаан”-аар 8 хүнийг тодруулан өргөмжилж байсан аж. Энэ музей бол хамгийн сүүлчийн Богд болох YIII Богдын өвлийн ордон болон сүм хийд юм. Хийд 1893-1903 оны хооронд баригдсан 7 ордонтой. 1911 оны 12 дугаар сарын 29-нд YIII Богд гэгээн Жавзандамба хутагтыг “Монгол улсын шашин төр хослон баригч хэмжээгүй эрхт эзэн хаан”-д өргөмжилж, ёслол үйлджээ.

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал маргааш өндөрлөх юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж