Хөл хорионы үеэр хулсны хоёр баавгай дотносчээ | News.MN

Хөл хорионы үеэр хулсны хоёр баавгай дотносчээ

Хөл хорионы үеэр хулсны хоёр баавгай дотносчээ

Хөл хорионы үеэр хулсны хоёр баавгай дотносчээ

Өхөөрдөм хөвсгөр хулсны баавгайд ердөө хувийн орон зай л хэрэгтэй байж шүү дээ.

Хонгконгийн “Ocean” амьтны хүрээлэнгийн уугуул оршин суугч, Еинг Еинг, Ле Ле хоёр эцэг эх болоход “ганц хуруу л дутуу” байж. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд хоёр хулсны баавгайг нийлүүлэх гэж 10 жил тасралтгүй хичээсэн хэдий ч амжилт олоогүй гэнэ. Гэтэл өчигдөр/2020.04.06/ Амьтны хүрээлэнгийн удирдлага Еинг Еинг, Ле Ле хоёр дотно байх болсныг мэдэгджээ.

“Амьтад маань байгалийн жамаар хээлтэх нь бидний хувьд маш том баяр. Учир нь байгалийн жамаар хээлтэхэд үр тогтох магадлал зохиомол хээлтүүлгээс илүү байдаг” хэмээн тус амьтны хүрээлэнгийн амьтан судлаач Майкл Бүүз ярьсан байна.

Коронавирусийн дэгдэлтээс болоод тус амьтны хүрээлэн нэгдүгээр сараас хойш хаалгаа барьсан аж. Энэ үеэс хулсны хоёр баавгай жил бүрийн гурав, тавдугаар сард тохиодог орооны үеийнх шиг ээ авирлаж буйг асрагч нь анзаарчээ

Хулсны баавгайн асрагч “Гуравдугаар сарын сүүл үеэс эхлээд Еинг Еинг усанд ихэнх цагаа өнгөрөөж, Ле Ле харин эргэн тойрондоо үнэрээ үлдээж эхэлсэн” хэмээн мэдээлжээ.

Одоохондоо хулсны баавгай бяцхан бамбарууштай болсон эсэхийг хэлэхэд хэцүү байгаа ч ажилчид Еинг Еингийн биеийн байдал, зан авирыг анхааралтай ажиглаж байгаа гэнэ. “Хэрвээ хулсны баавгай хээлтсэн бол гормоны өөрчлөлтөөс шалтгаалсан зан авирын өөрчлөлтүүд зургадугаар сарын сүүл үеэс эхлэн ажиглагдах болно. Гэхдээ Еинг Еинг бамбарууштай болоогүй байх магадлал ч бага биш” хэмээн Бүүз ярьсан байна.

 Аварга хулсны баавгай нэн ховордсон амьтдын жагсаалтад ороход тун ойрхон буюу ердөө 1800 орчим тоо толгой бий гэнэ. Аварга хулсны баавгай хээлээ 72-324 өдөр тээдэг бөгөөд шинэ зүйл олж мэдвэл түүнийгээ бүгдтэй хуваалцана гэдгээ “Ocean” амьтны хүрээлэнгийнхэн амлажээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-07 182.160.39.215

бамбаруушд нь титэмт хижиг гэж нэр өгөх байхдаа зунго нар

Avatar

Зочин 2020-04-07 202.9.47.23

тайван орон зай хэрэгтэй байж дээ

Avatar

Зочин 2020-04-07 103.10.22.32

Хятадууд панда баавгайгаа аварсан шиг мазаалайгаа авраасай монголчууд…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж