Англи хэлний уншлагын марафон 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа | News.MN

Англи хэлний уншлагын марафон 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа

Англи хэлний уншлагын марафон 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа

Бидний амьдрал бидэнд маш олон боломжуудйг өгч байдаг. Зарим нь тэрхүү боломжоо бүрэн дүүрэн ашиглаж өөрийгөө дайчилж дэлхийн иргэн болдог бол зарим нь боломжоо ашиглахгүй байсаар хөмөрсөн тогоон дотроо үлддэг. Хөмөрсөн тогоо гэдэг нь фэйсбүүк пост, стори дотроо эргэлдэхийг хэлж буй. Мэдээж хэн боломжийг олж харж, түүнд хүрнэ, тэр хүн түрүүлж дэлхий ертөнцийн сайн сайхан бүхий л боломжтой танилцдаг жамтай.

Хүн аливаа зүйлийг дурлаж хийж буй тохиолдолд  эрч хүч нь ундарч, үр дүн нь ч амархан гардаг. Мэдээж үүнд тууштайгаар хийх чадвар чухал бөгөөд энэ нь аливаа зүйлийг тогтвортойгоор үргэлжлүүлэн хийх чадвар юм. Гэвч аливаад тууштай байх энэ чадвар гэнэт л нэг өдөр бий болчихдог зүйл биш. Цаг хугацаа, хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлэлийг биднээс шаарддаг.

Ингээд Англи хэл сурах хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд хичээж байгаа бүх хүмүүстээ зориулан ээлжит нийтлэлээ та бүхэн хүргэж байна.

Энэ удаагийн нийтлэлийн онцлог нь бид 21 хоногийн өмнө та бүхэнд дуулгаж байсан Англи хэл дээр ном уншигчдад зориулсан “21 хоногийн хагас марафон”-ны хаалтын арга хэмжээний талаар байгаа.

Лингорс ХХК-аас санаачлан 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Reading Marathon-2020” болон “Хорин нэг хоногийн хагас марафон” гэсэн хоёр удаагийн арга хэмжээнд 18 аймаг, Дэлхийн 13 улсаас давхардсан тоогоор 1600 гаруй хүн оролцсон бөгөөд  насанд хүрэгчид, сурагчид төрлөөр оролцсон  байна. Эдгээр оролцогчдын хувьд Covid-19-тэй холбоотойгоор дэлхий нийтээр хөл хорио тогтоосон энэ үеийг үр дүнтэй ашиглаж аливааг тууштай хийвэл үр дүнгээ өгч болдогийг харуулж чадсан юм. Ингээд та бүхэнд дээрх хоёр марафонд хамрагдсан 1600 гаруй  оролцогчдын төлөөлөл залуучуудын туршлагыг хуваалцъя.

Х.Баяржаргал: Англи хэлний чадвар маань сайжирснаас гадна хувь хүний хөгжлийн тал дээр нэлээдгүй өөрчлөлтийг хийж чадсан

Миний бие “Reading Marathon-2020”-д БНСУ-аас оролцож тэргүүн байрыг эзэлсэн.

Нэлээдгүй цаг хугацаа хүч хөдөлмөрийг зарцуулсан 2 сарын хугацаа өнгөрлөө.

Энэ хугацаанд бусад оролцогчдын болон зохион байгуулагчдын зүгээс бэлдэж байсан зөвлөгөө зөвлөмжүүд маш их хэрэг болсон. Уг марафонд оролцсоноор Англи хэлний чадвар маань дээшилснээс гадна цагийг хэрхэн ашиглах уу, залхуурлаа хэрхэн даван туулах уу, өөрийнхөө дотоод нөөц бололцоог хэрхэн олж нээх үү зэрэг хувь хүний хөгжлийн тал дээр нэлээдгүй өөрчлөлтүүдийг энэ марафонд оролцсоноор хийж чадсан.

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 11-р сургуулийн 7-р ангийн сурагч Б.Эмира: Англи хэл сурахаар шийдээд хичээж эхлэхэд гэр бүлийн дэмжлэг маш чухал байсан. Хорин нэг хоногийг адал явдалтай, түгшүүртэй, сонирхолтой байдлаар өнгөрүүлсэн. Миний хувьд дүүгээ харах, гэрийнхээ ажилд туслах гэх мэт ажлуудаас бүрэн чөлөөлөгдөж зөвхөн номоо уншихад цагаа зарцуулдаг байсан. Мэдээж олон цагаар ном уншаад суухаар анхаарал сарних үе гардаг. Тэр тохиолдолд хэсэг хугацаанд түр завсарлаад биеийн чилээгээ гаргах дасгалуудыг хийдэг байсан. Шантрах үедээ интернэтээс kindle-н зураг хайж олоод “Би хэрэв хичээвэл kindle авна.Тэгээд дүүдээ гайхуулна”  гэж бодоод урам авч дахин уншиж эхэлдэг байсан. Анхаарлаа төвлөрүүлэх, цаг барих чадварыг маш сайн эзэмшсэн.

Airmarket аяллын зөвлөх Ж.Сарнай: Анхлан Англи хэл дээр ном унших гэж байгаа бол бага түвшнээс нь эхлэн уншаарай.

“Минийн хувьд өдөр бүр 100 000 мянган үг унших зорилгыг өөртөө тавьсан байсан ч зарим өдрүүдэд шантрах үе гардаг байсан. Зорилго тавиад өдөр бүр уншаад байхаар улам сайн ойлгодог болж урамшдаг. Бүр сул цагаа хэрхэн ашиглах уу гэдэг дээр их санаа зовж, найзуудаасаа хүртэл цагаа харамладаг байсан. Цагийг маш сайн төлөвлөж сурдаг. Үүгээр зогсохгүй маш олон эерэг зуршлуудыг өөртөө бий болгож чадсан. Хүн өөрийн дотор байгаа нөөц боломж, чадварыг мэддэггүй юм байна лээ. Хэл сурахаар төлөвлөж байгаа хүмүүс маань зорилго тавиад марафонд оролцоод үзээрэй. Өөртэйгээ 100 хувь ажиллаад үзвэл үр дүн нь дорно мэдрэгдэх болно. Харин тэр үед та болих талаар бодол ерөөсөө орж ирэхгүй. Улам л уншихыг хүснэ.

 

Резидент эмч Л.Жаргалмаа: Алсын зорилго тодорхой бол өөрийн зовлон бага.

Хүн болгонд 24 цаг байгаа. Тэгэхээр тэрийгээ хэрхэн яаж үр дүнтэй ашиглах уу гэдгийг судалж эхэлсэн. Ментор багш нарын болон амжилтад хүрсэн хүмүүсийн блог, подкастуудыг сонсож, унших хурдаа нэмэгдүүлэх тал дээр ажиллаж эхэлсэн маань амжилттай оролцоход нөлөөлсөн. Xreading цахим номын сангаас ном уншиж эхлэх гэж байгаа хүмүүст хандан хэлэхэд эхлээд номын сангаа сайн судлаарай. Өөрийнхөө байгаа түвшингээс бага зэрэг дээшлүүлээд унших нь их үр дүнтэй. Мөн өөрийнхөө анхаарал төвлөрдөг цагийг олж мэдээд тухайн цагтаа бүрэн дүүрэн төвлөрч ажиллахыг хичээгээрэй. Шантрах үе мэдээж гарсан тэр үед ээж эгч хоёр маань тууштай бай, хичээл зүтгэл хэзээ ч эзнээ голдоггүй юмаа гэж хэлж байсан. Ер нь гэр бүлийн дэмжлэг бас их нөлөөлсөн. Эцэст нь хэлэхэд алсын зорилго тодорхой бол өөрийн зовлон бага байдаг шүү.

Г.В. Плеханова-н дунд сургуулийн 8-р ангийн сурагч Б.Хүслэн: Ээжтэйгээ хамт оролцсон болохоор бие биетэйгээ ярилцаад сонирхолтой байсан

Миний хувьд Англи хэлний уншлагын марафонд ээжтэйгээ хамт оролцсон, ээж болохоор насанд хүрэгчдийн ангилалд оролцсон. Бид хоёр номоо цуг уншдаг байсан. Ээж маань сонирхолтой ном уншихаараа энэ номыг уншаарай гээд надад санал болгодог байсан. Өнөөдөр ингээд шилдэг оролцогч болоод энэ сууж байна гэж төсөөлөөгүй болохоор үнэхээр их баяртай байна. Өмнө нь subtitle-тай кино үздэг байсан бол одоо шууд үзээд 80-90 хувийг нь шууд ойлгодог болсон. Энэ бол надад гарсан ахиц дэвшил.

Сурагчдаа амжилттай марафонд бэлтгэн оролцуулсан багш нарын сэтгэгдлээс:

Баян-Өлгий аймгийн Бөхийн Баастын нэрэмжит "ХГ-ны Улаан Тугийн Одонт" лаборатори 2-р сургуулийн Англи хэлний багш А.Айсулу:

“Юуны өмнө марафонд амжилттай оролцсон нийт оролцогчдодоо баяр хүргэе. Та бүхэн өөртөө тавьсан зоригодоо хүрэхийн тулд маш олон нойргүй шөнийг өнгөрүүлж, өөрсдийгөө ялан дийлж маш их хүч хөдөлмөр гаргасны эцэст энэхүү амжилтад хүрсэнийг хараад үнэхээр их бахархаж байна.

Англи хэл дээр ном унших энэхүү марафон миний мэдэх хамгийн олон оролцогчтой, маш их өрсөлдөөнтэй, бас их үр өгөөжтэй арга хэмжээ байж чадсан. Мэдээж биднийг нэгтгэж байгаа нэг гол зорилго маань Англи хэлээ сайжруулах байгаа.

Манай сурагчдын хувьд Англи хэл дээр ном унших энэхүү марафонд оролцсоноор унших, сонсох, өөрийгөө илэрхийлэх чадвар сайжирсан, тэр дундаа үгсийн сан маш их нэмэгдсэн. Үүний нэг тод жишээ бол манай Нуржулдыз гээд охин байгаа. Тэрээр “Reading marathon-2020”-д бариандаа шалгарч байсан бол  “21 хоногийн хагас марафон”-д бариандаа шалгараад зогсохгүй шилдэг 20 оролцогчдын нэгээр шалгарч чадсан. Үүнд багшийн хувиар маш их бахархаж байна. Лингорсын хамт олонд амжилт хүсье.

Завхан аймгийн Ерөнхий боловсролын лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн Англи хэлний багш В.Ундармаа:  “Extensive reading” аргачлалын тухайд анх 2016 онд Англи хэлний ментор бэлтгэх хөтөлбөрт суралцаж байхдаа сонсож байсан. Энэ талаараа аймагтаа ирээд Англи хэлний багш нартаа болон 2019 онд Орхон аймгийн Англи хэлний багш нарт “Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын үеэр танилцуулж сургалт орж байсан. Энэ явцдаа дээрх аргачлал маш үр дүнтэй өгөөжтэй байгааг мэдэж авсан. Ингээд 2020 оны 1 дүгээр сараас эхлэн Лингорсын төлөөлөгч багшаар ажиллах болж сурагчдын, Англи хэлний багш нарын, мэргэжлийн бус багш нарын болон бусад хүүхэд залуучуудын анги нээгээд ажиллуулж байна.

Ингээд тэдгээр сурагчдаас маань “Reading marathon-2020” болон “21 хоногийн хагас марафон”-д амжилттай оролцсон байгаа.

Ер нь аль ч хэл дээр унших нь анхаарал төвлөрөх зэрэг маш олон чадварыг хөгжүүлдэг. Тийм учраас аль болох олон хүн энэхүү хөтөлбөрт хамрагдаасай гэж хүсч байна. Хөл хорио тогтоосон энэ үед Англи хэлний уншлагын марафон зохион байгуулагдсан нь хүүхэд залуусыг чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд их дэмжлэг болсон гэж харж байна.

IMC математикийн сургалтын төвийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын зөвлөх багш Б.Хишигням:

Манай сургалтын төв нь математикаар гүнзгийрүүлэн суралцах сонирхолтой сурагчдыг олон улсын шалгалт болон олон улсын математикийн нээлттэй олимпиадуудад  бэлтгэдэг. Тухайлбал, сүүлийн 6 сарын хугацаанд АНУ, Энэтхэг зэрэг улсад зохион байгуулагдсан олимпиадуудад сурагчид маань амжилттай оролцсон. Энэ амжилтаа ахиулахын тулд англи хэлний чадвараа дээшлүүлэх шаардлага байнга тулгардаг тул манай төв Лингорс компанитай хамтран англи хэл дээр ном унших хөтөлбөрийг  2020 оны 01 дүгээр сараас хойш хэрэгжүүлж байна. Энэхүү 3 сарын хугацаанд хугацаанд 22 сурагч маань нийт 870 орчим номыг уншаад байна.  Түүнчлэн сурагчдын  хувьд унших, сонсох чадвар сайжрахын хажуугаар ном унших дуртай болсноор интернэт, гар утасны зохистой хэрэглээ зохистой сайжирсан.

Reading Marathon 2020 & 21 хоногийн марафоны хаалтын үйл ажиллагаа

Reading Marathon 2020 & 21 хоногийн марафоны хаалтын үйл ажиллагаа

Posted by Lingors on Saturday, April 4, 2020

Дашрамд дурдахад тун удахгүй “Бартаат марафон” зарлагдаж гэж байгаа бөгөөд тус марафоны талаар болон Англи хэл дээр өөрийн түвшинд тохирсон номыг хэрхэн уншиж болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл lingors фэйсбүүк пэйж хуудас болон 75059025, 9900-9025 утсаар холбогдоорой.

Reading marathon-г зохион байгуулахад хамтран ажилласан Mongolian Extensive Reading Association, Гэгээ боловсролын төв болон ReadMore киндл цахим номын дэлгүүрийн удирдлага хамт олонд талархлаа илэрхийлье.

Мөн Монгол орны өнцөг булан бүрээс сурагчдадаа амжилттай бэлтгэн оролцуулсан сургууль, байгууллага, хамтран ажилласан англи хэлний багш нартаа зохион байгуулагчдын нэрийн өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлье.

Хэл сурна гэдэг бол гараанаас барианы хоорондох уралдаан биш. Дэлхий ертөнцтэй танилцах их урт аялал юм шүү. /Lingors/

Н.АХМАРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж