Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын тэмцээнд ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 13 даваа, 2 унаатайгаар түрүүлсэн билээ. Харүмафүжигийн хувьд хоёр жилийн өмнө буюу 2013 оны 11 дүгээр сарын барилдаанд түрүүлснээс хойш эзэн хааны цомыг хүртээгүй байсан юм. Түүний 7 дахь түрүү юм. Их аварга Хакүхогийн хувьд сүүлийн гурван өдрийн барилдаанд дараалан унаж, башёг өндөрлүүлсэн.

Фүкока хотын спорт цогцолборт болсон Кюүшюү башёгийн барилдааныг хүргэж байна.

Монгол бөхчүүд:

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-3
  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 13-2
  • Ёкозүна Какүрюү М.Ананд 9-6
  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9-6
  • Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 6-9
  • Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 9-6
  • Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7
  • Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 3-12

Энэ жилийн барилдааны хувьд ёкозүна Хакүхо М.Даваажаргал 1, 3, 7, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 11, ёкозүна Какүрюү М.Ананд 9, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-р сарын барилдаанд тус тус түрүүллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж