Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын тэмцээнд ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 13 даваа, 2 унаатайгаар түрүүлсэн билээ. Харүмафүжигийн хувьд хоёр жилийн өмнө буюу 2013 оны 11 дүгээр сарын барилдаанд түрүүлснээс хойш эзэн хааны цомыг хүртээгүй байсан юм. Түүний 7 дахь түрүү юм. Их аварга Хакүхогийн хувьд сүүлийн гурван өдрийн барилдаанд дараалан унаж, башёг өндөрлүүлсэн.
Фүкока хотын спорт цогцолборт болсон Кюүшюү башёгийн барилдааныг хүргэж байна.
Монгол бөхчүүд:
- Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-3
- Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 13-2
- Ёкозүна Какүрюү М.Ананд 9-6
- Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9-6
- Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 6-9
- Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 9-6
- Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7
- Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 3-12
Энэ жилийн барилдааны хувьд ёкозүна Хакүхо М.Даваажаргал 1, 3, 7, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 11, ёкозүна Какүрюү М.Ананд 9, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-р сарын барилдаанд тус тус түрүүллээ.