50 100 аялал жуулчлалын цогцолборт ариун цэврийн байгууламж барина | News.MN

50 100 аялал жуулчлалын цогцолборт ариун цэврийн байгууламж барина

50 100 аялал жуулчлалын цогцолборт ариун цэврийн байгууламж барина

50 100 аялал жуулчлалын цогцолборт ариун цэврийн байгууламж барина

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд энэ сарын 3,4-ний өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нар ажиллав. Энэ үеэр Хөвсгөл нуурын эрэгт барих Найрамдал-2 зуслангийн барилгын ажлыг хаана эхлүүлэх, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн ерөнхий төлөвлөлт, 50 100 аялал жуулчлалын цогцолбор зэргийн үйл ажиллагаатай танилцлаа.
50 100 аялал жуулчлалын цогцолборт Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ариун цэврийн байгууламжийн барилгыг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдэд зориулсан орчин нөхцөлийг бүрдүүлэхэд шаардагдах техник хэрэгслийг олгохоор шийдвэрлэлээ. Тус аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор 50 100 цогцолборыг байгуулж, дэлхийд байхгүй ховор энергийн төвийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар тохижуулж Хөвсгөл аймгийг зорин ирж буй аялагч, жуулчдын байгаль дэлхийгээсээ эрч хүч энерги авах боломжийг бүрдүүлсэн байна. Үүний үр дүнд өнгөрсөн онд тус төвийг 6000 гаруй иргэд зорин ирсэн ажээ.

ЭХ СУРВАЛЖ: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-04-07 103.212.119.44

50 100 бол энергийн төв биш зүгээр тоогоор илэрхийлсэн хэмжээ шүү дээ.

Avatar

зочин 2020-04-07 103.80.210.155

энэ хэд хэн хэн нь хэдэн төгрөг авахаар тохирсон бол тэр нүдийг гь хараарай цаанаа л нэг ноцтой байна

Avatar

зочин 2020-04-07 103.80.210.155

ТА НАР ГОЛ НЬ шаардлага хангасан жорлон жорлон жорлон за тэгээд хамтраад улсын төсөв болон гадны хөрөнгө оруулалтын хэдэн төгрөгийг хусваа та нар хэцүү шүү үгүй бол бидэнд өгчих бид бараг идэхгүй их цэвэрхэн жорлонгийн асуудлыг шийдэж өгнө шүү

Avatar

оюун 2020-04-07 202.9.40.109

Бараг идэхгүй бол болж байншдэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж