Төмөр замчид татварын хөнгөлөлт үзүүлэхийг Засгийн газраас хүсэв

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

Төмөр замчид татварын хөнгөлөлт үзүүлэхийг Засгийн газраас хүсэв

Төмөр замчид татварын хөнгөлөлт үзүүлэхийг Засгийн газраас хүсэв

Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2020.04.07/  мэдээлэл хийлээ.

COVID-19 вирусын улмаас үүссэн эдийн засгийн хямралыг хүндрүүлэхгүйн тулд Засгийн газраас НДШ, ХАОАТ-аас ААН-үүдийг чөлөөлсөн.  Энэ шийдвэрт дараах газруудыг хамруулахгүй. Үүнд:

  • Коронавирусийн халдварын нөлөөгөөр төрийн албан хаагчдын орлого буураагүй учир улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид
  • Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой ААН-ийн албан хаагчид
  • Улсаас зарласан тендер авч үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн тухайн тендертэй холбоотой гарсан ажиллагчдын НДШ-ийг чөлөөлөхгүй

Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны үйлдвэрлэлийн тэргүүн Б. Баяраа “УБТЗ компани нь 15 мянга гаруй ажилчидтай.  2019 онд улсын төсөвт  ХАОАТ-т 26,8 тэрбум, НДШ-д ажил олгогчоос 46,2 тэрбум,  иргэнээс 36,7 тэрбум буюу нийт 109,7 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Ийм их өгөөжөөр татвар шимтгэл төлдөг ААН  байгууллага маань төрийн оролцоотой гэдэг нэрийн дор НДШ-ээс чөлөөлөгдөөгүй. Төрийн оролцоотой ч улсаас татаас авалгүйгээр жилд 40 гаруй тэрбум төгрөгийн алдагдлыг өөрсдөө хүлээдэг. Шинэ коронавирусын халдварын улмаас он гарсанаас хойш 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Цар тахлын үед тээврийн салбар маш их алдагдал хүлээдгийг бид харлаа. Тийм учраас ААН -ийг төрийн болон хувийн хэвшил гэж ялгаварлалгүйгээр НДШ-ээс чөлөөлж өгөхийг Ерөнхий сайд У. Хүрэлсүхээс шаардан шаардлага хүргүүлж байна” гэв. Шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд шат дараалсан тэмцлийн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн юм

Мөн УБТЗ-ын 400 гаруй цэцэрлэгийн багш, их дээд сургууль, МСҮТ-ийн 200 гаруй багш, урлаг, аялал жуулчлалын салбарын 100 гаруй ажилчид сул зогсолт хийж байна. Нэг ч ажлын байрны цомхотгол хийхгүйн тулд хөдөлмөрийн зохион байгуулалт хийн ажиллаж байна. Зарим ажилчдын ээлжийн амралтыг өгч, танаж болох бүхий л зардлыг хэмнэж, нэн шаардлагатай арга хэмжээг авсаар байгаа боловч нөхцөл байдал цаашид хүндрэн ажлын байрыг хадгалах оролдлого бодит байдал дээр хэрэгжихэд хүндхэн болоод байгаа гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж