“Хан Хэнтий-2015” гэрэл зургийн үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

“Хан Хэнтий-2015” гэрэл зургийн үзэсгэлэн болно

Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг нь түүх соёлын дурсгалт газраар баялаг билээ. Зүрхэн нутгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулгаж та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. “Хан Хэнтий-2015” аялалын гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 24-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Blue Moon Art gallery-д болох “Хан Хэнтий-2015” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 17.00 цагаас болно.

Хөтөлбөр: /Blue Moon Art gallery/

2015.11.24-нд 17 цагаас “Нээлтийн үйл ажиллагаа”

2015.11.25-нд 17 цагаас “Залуучуудад зориулсан үйл ажиллагаа, лекц, яриа

2015.11.27-нд 17 цагаас “Ахмадууд болон нутгийн зөвлөлийнхөнд зориулсан үйл ажиллагаа”

2015.11.29-нд 17 цагаас “Аялал жуулчлалын компаниудад зориулсан үйл ажиллагаа”

2015.11.30-нд 15 цагаас “Гэрэл зурагчдын тусгай арга хэмжээ болон “Хаалтын үйл ажиллагаа” тус тус болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 96691679, 80907071 дугаараас лавлана уу.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж