“The Hu” хамтлаг нэр дэвшсэн “Heavy Music Awards-2020” хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлаг нэр дэвшсэн “Heavy Music Awards-2020” хойшилжээ

“The Hu” хамтлаг нэр дэвшсэн “Heavy Music Awards-2020” хойшилжээ

Монголын “The Hu” хамтлаг ирэх тавдугаар сарын 21-нд Английн Лондон хотноо болох “Heavy Music Awards 2020”-д нэр дэвшиж байгаа билээ. Тэдний нэр дэвшиж буй   олон улсын хөгжмийн наадмын хугацааг шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор есдүгээр сард зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, нэр дэвшиж буй уран бүтээлчдэд санал ѳгѳх хугацааг зургадугаар сарын 3-нд болгон сунгаж, албан ёсны арга хэмжээгээ есдүгээр сарын 3-нд товлоод байна. “The Hu” хамтлагийнхан уг наадамд “Best_International_Breakthrough Band” номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд одоо Австрали улсад байгаа юм.

Шагналд нэр дэвшсэн хамтлагуудыг олон нийтийн санал асуулгаар тодруулна. Сонсогч фенүүд санал асуулгад оролцохдоо:

  1. Эхнээс нь дуустал бүх номинаци бүрт саналаа ѳгнѳ.
  2. #TheHU хамтлаг нь “Best International Bteakthrough Band” хэсэгт байгаа, саналаа ѳгч дараарай.
  3. Нэр, и-мэйл хэсэгт бѳглѳѳд #SubmitVotes товчийг дарж илгээгээрэй.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж