Хятад: Хөл хорио тавигдсаны дараа жуулчдын урсгал огцом нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.07-нд нийтлэгдсэн

Хятад: Хөл хорио тавигдсаны дараа жуулчдын урсгал огцом нэмэгджээ

Хятад: Хөл хорио тавигдсаны дараа жуулчдын урсгал огцом нэмэгджээ

Хятадын эрүүл мэндийн байгууллагууд хөл хорио тавигдсан ч халдварын эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулсаар ч амралтын өдрүүдэд тус улсын байгалийн үзэсгэлэнт газруудад хүний хөл тасрахгүй нэмэгдсэн нь эрсдлийг нэмэгдүүлж байна гэжээ.

Тус улсын Аньхуй мужийн Хуаншань уулын цэцэрлэгт хүрээлэнд л гэхэд дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн Бямба гаригт олон мянган дотоодын жуулчид зорин ирсэн байна. Иймд орон нутгийн эрх баригчид тус цэцэрлэгт хүрээлэнд өдөрт 20 мянгаас дээш хүн хүлээн авахгүй байх хязгаарлалт тавьжээ. Мөн Шанхай, Бээжин хотуудад ч жуулчдын гудамжуудад хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна.

Хятад улс хэдийгээр коронавирусийг хяналтад оруулж чадсан хэмээж байгаа ч халдварын тархалтын хоёр, гурав дахь давалгаа эргэн ирж магадгүй гэж олон улсын эрдэмтэн судлаачид анхааруулсаар байгаа юм.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж